EUROASIA PACIFIC UNINET тєсєл нь 2002 оноос эхлэн Монголын их дээд сургуулиуд болон ШУА-ийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Австри Улсын Залцбург хотын их сургуулийн профессор хатагтай Др.Бригитте Винкленерийн тэргvvлдэг Австрийн ихэнх их дээд сургуулиудыг хамарсан Австрийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ болох EUROASIA PACIFIC UNINET төсєлд ШУТИС 2003 оноос хамрагдан ажиллаж ирсэн юм.


Тус тєсєл нь Австри, Монгол, Хятад, ОХУ, Казакстан, Япон, Энэтхэг, Киргизстан зэрэг улсыг эгнээндээ багтаан өргөжсөн олон улсын их сургуулиудын сvлжээ бєгєєд боловсрол, шинжлэх ухаан, соёлын хvрээнд хамтарч ажиллах зорилготойгоор байгуулагджээ.

Австрийн засгийн газрын гадаад бодлогын хvрээнд олон улсын дээд боловсролын хамтын ажиллагааг дэмжиж 2003 оноос Монголын их дээд сургуулийн багш нарт нийт 587000 евроны тэтгэлэг олгожээ. 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Австрийн Венагийн Техникийн дээд сургуулийн профессор Мартин Киммел тэргүүтэй профессор багш нар хүрэлцэн ирж, ШУТИС-ийн ЭХИС-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний хөгжил-2012” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа. Хуралд Австрийн 5 профессороос гадна Хятадын Янчины 3, хавцлын ИС-ийн профессор Ли, Эрчим Хүчний газар, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв, Clean Energy компани зэрэг газрууд оролцсон юм.
“Музейн ирээдүй ба дижиталчлал” нээлттэй хэлэлцүүлэг боллоо
“Эрдэнэс Монгол” ХХК ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа