ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль 2012 оны 5 сард 30-нд Олон улсын Нээлттэй болон Зайн боловсролын байгууллага(ICDE-International Council for Open and Distance Education) -ын албан ёсны гишүүнээр элсэж хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр боллоо. ICDE-International Council for Open and Distance Education нь 1938 онд Канадад байгуулагдсан бөгөөд олон улсын чиглэлээр 1982 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн. ICDE-International Council for Open and Distance Education нь UNESCO, World Bank, SEAMEO(Southeast Asian Ministers of Education Organization) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран дэлхий даяар боловсролын шинэчлэл, сургалтын агуулга, бодлого төлөвлөлт, сургалтын технологийн орчин, нээлттэй боловсрол, зайн боловсролын хөгжил, тогтолцооны шинэчлэл зэрэг чиглэлээр дэлхийн 55 орон гишүүнчлэлээр хамтран ажилладаг нээлттэй болон зайн боловсролын хамгийн том байгууллага юм. Энд элссэнээр ШУТИС-ийн зайн сургалтын орчинг улам боловсронгуй болгох, хичээлийн агуулга хөгжүүлэх, виртуаль сургалтын орчинг бий бологох, багшлах боловсон хүчний чадварыг хөгжүүлэх, багш, оюутнууд олон улсын түвшний зайн сургалтын орчинтой мөр зэрэгцэх, туршлага судлах боломжууд нээгдэж байна.
Дэлгэрэнгүйг www.icde.org
E-Нээлттэй сургууль.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа