АНУ-ын “Trimble” компани, тус компанийн Монгол дахь албан ёсны дистрибютор “Гео-Инструментс” компани хамтран ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Геодези, маркшейдерийн профессорын багт “Trimble” лаборатори шинээр байгуулж өглөө.

Тус лабораторийн нээлт 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болж, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, УУИС-ын захирал Л.Пүрэв, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хот байгуулалт, зам тээврийн газрын ахлах мэргэжилтэн Г.Болормаа, “Trimble” компаний Ази, номхон далайн орнуудыг хариуцсан төслийн менежер John Whitehead, тус компанийн Бээжин дэх оффисын дарга Becky Gao, Монголыг хариуцсан менежер Bin li, Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газрын геодези, зурагзүйн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, “Гео-Инструментс” ХХК-ны захирал Ц.Мөнхтогтох болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

“Trimble” компани 200 мянган ам.долларын геодезийн багаж тоног төхөөрөмж, програм хангамж бэлэглэж геодези, маркшейдерийн сарлбарын “Trimble” лабораторийг байгуулжээ. Тус лаборатори байгуулагдсанаар геодези, маркшейдер, уул уурхай, геологи, барилга, зам гүүрийн мэргэжилтнүүд ажлын байранд гарч байж эзэмшдэг орчин үеийн технологийг энэхүү лабораториос эзэмших боломжтой боллоо. АНУ-ын “Trimble” компани, тус компанийн Монгол дахь албан ёсны дистрибютор “Гео-Инструментс” компани энэхүү лабораторийг цаашид шинэчлэх, засвар үйлчилгээнд анхаарч сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах ажээ.

АНУ-ын “Trimble” компани нь 1987 онд байгуулагдаж GPS байрлал тогтоох технологиор дэлхийд тэргүүлэгч юм. “Trimble” төхөөрөмжүүд нь Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газар, Одон орон геофизикийн судалгааны төв, Монголын уул уурхайн, зам, барилга, зэрэг төрийн болон аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд өргөнөөр ашиглагддаг байна.

ЗХШҮГ
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа