“I AM IMPORTANT 2023” арга хэмжээнд та бүхнийг урьж байна
ШУТИС-ын Барилга, Архитектурын сургууль, Барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК (N.A.P), Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD GROUP” ХХК болон “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-тай хамтарсан инженер, архитектор мэргэжлээр суралцаж буй болон суралцахаар зорьж байгаа залуу үеийнхэндээ зориулан “I AM IMPORTANT 2023” туршлага хуваалцах өдөрлөгт та бүхнийг урьж байна.
Ирээдүйн инженер, архитектор та бүхэн тус арга хэмжээнд хүрэлцэн ирж салбарын туршлагатай эксперт, мэргэшсэн инженер, архитекторуудын бодит туршлага, инженерүүдийн нийгэмдээ бүтээх үнэ цэнийн тухай сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг сонсон нэгэн өдрийг бүтээлчээр өнгөрүүлэх болно.
Хэзээ: 2023 оны 05-р сарын 05-ны 12 цаг 30 минут
Хаана: ШУТИС Төв байрны 3-р давхар, Урлаг танхим
|
|
|
“UB ХАКАТОН - 2026” уралдааны бүртгэл эхэллээ
5 сарын 28, 29 ШУТИС АВТОМАШИНГҮЙ CПОРТ ӨДРҮҮД
"Орчин цагийн мэргэжлийн хэл" эрдэм шинжилгээний хуралд урьж байна
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
KAIST-ийн зочин профессор Пак Жин "Хиймэл оюуны эрин үе дэх Солонгос-Монголын шинжлэх ухааны гадаад бодлогын ирээдүй" лекц
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв

