Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ хооронд байгуулсан МОН-Р11 зээлийн хэлэлцээрийн дагуу 2014 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэн чанарыг сайжруулах зорилгын хүрээнд Япон Улсад 1000 орчим хүнийг инженерийн чиглэлээр суралцуулах төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад цахилгааны инженер, мэдээлэл технологи, барилга, механик инженер, архитектур зэрэг чиглэлээр 2-3 жил суралцсан төгсөгчид 2023 оны 03 дугаар сард эх орондоо эргэн ирсэн.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс дээрх оюутнуудыг ажлын байранд зуучлах, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжилд ашиглах зорилгоор “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР-2023” сэдэвт өдөрлөгийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
ШУТИС-ийн 2024-2025 оны хаврын улирлын "Эрдмийн баяр" диплом гардуулах ёслолын ажиллагааны удирдамж
"Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
"Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс нийт оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
ШУТИС-ийн шилдэг төгсөгч шалгаруулах журамтай дараах QR Code-ийг уншуулж танилцана уу.
Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаан