Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдах зуны XXX олимп, Паралимпийн XIY наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын бэлтгэл сургалтыг өндөр түвшинд бэлдэн хангах, олимпийн медальтан тамирчдыг олноор төрүүлэх, медалийн буухиаг тасралтгүй үргэлжлүүлэхэд зориулж “Олимп-хөгжил сан”-д хөрөнгө хуримтлуулах цом аялан ирээд байгаа билээ.
Аяныг дэмжиж ШУТИС-ийн профессор, багш нар сэтгэлийн хандив өргөлөө. 2012 оны 5-р сарын 25 нд ШУТИС-ийн “Open-Air”-д оюутан залуучуудыг хамруулсан өдөрлөгийг БТСТэнхим, Оюутны холбооноос зохион байгуулав. Өдөрлөгт НТС-ийн захирал доктор Б.Пүрэвсүрэн, дэд захирал доктор А.Энхбат, БТСТ-ийн багш нар, Оюутны холбооны төлөөлөл оролцож үг хэлэв. ШУТИС-ийн волейболын шигшээ баг тамирчид аяныг дэмжсэн ба энэ үеээр оюутнуудын дунд хандивын хайрцаг аялуулж, урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.


Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв