ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль 2012 оны 5 сард Майкрософтын Мэдээллийн Технологийн Академи (Microsoft IT Academy) -ийн албан ёсны гишүүнээр элсэж, хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Microsoft IT Academy нь боловсролын байгууллагуудын багш, оюутан, төгсөгчдөдөө зориулсан Майкрософтын сертификаттай сургалт, шалгалтуудыг дэлхий даяар хэрэгжүүлдэг бөгөөд ШУТИС-ийн багш, профессор, төгсөгчдөд Майкрософтын хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон хичээлийн агуулга, цахим сургалтын иж бүрдлийг ашиглах, Майкрософтын сертификат бүхий сургалт явуулах боломжтой боллоо. Ингэснээр багш, оюутнууд олон улсын түвшний ажлын байранд өрсөлдөх чадвартай болохын зэрэгцээ сургууль, багшлах боловсон хүчний чадавх олон улсын хэмжээнд хүрэх боломж нээгдэж байна. Мөн ШУТИС-ийн компьютерүүдэд хэрэглэгдэх албан ёсны лицейн бүхий Windows үйлдлийн систем, програм хангамжууд, Серверийн програм хангамжуудыг хөнгөлттэй үнээр авах боломж нээгдэж байна.
Microsoft-ийн 10,000 гаруй IT Academy дэлхийн 160 оронд ажиллаж, жилд дунджаар 180,000 гаруй багш оюутан онлайн сургалтанд хамрагдан сертификат авч, 500,000 гаруй багш оюутан суралцаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дарж үзнэ үү

E-Нээлттэй сургууль.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна