ШУТИС-ийн "Хүндэт профессор" зургаагаар нэмэгдлээ
ШУТИС-ийн Хүндэт доктор цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны дэд зөвлөлийн шийдвэр болон Ректорын зөвлөлийн шийдвэрээр мэргэжлийн боловсролын салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өөрийн сургуулийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ШУТИС-ийн Ректорын ажлын албаны дарга Д.Батбаяр, БИАС-ийн ахлах багш Л.Дамдинсүрэнд, Эрчим хүчний салбарт үндэсний эрдэмтэд, судлаачид бэлтгэх болон тус сургуулийн хөгжилд оруулж буй оюуны болон материаллаг хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Дулаан- физикийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч ШУ-ны доктор, профессор В.В Саломатовад, Холбоо мэдээллийн технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хүнсний технологийн коллежийн захирал Б.Барамсайд, Хувцас судлал дизайны салбарт үндэсний эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэн бэлтгэхэд оруулж буй оюуны болон материаллаг хувь нэмрийг нь үнэлэн "Ганга гоёл үжин" ХХК-ийн захирал Б.Дунгаамаад, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх, сургалт- эрдэмшинжилгээ- үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежментийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ж..Октябрьт ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгосон юм. Хүндэт профессорууд өргөмжлөлөө 2009 оны 3-р сарын 31-нд ректор Б.Дамдинсүрэнгээс гардан авлаа.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа