БСШУЯам, ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг БТСГазар, МОХолбоо, МОСХолбоо хамтран Монгол улсын 2012 оны Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг волейбол, ширээний теннис, гандбол, жү-до, шатар, заалны хөлбөмбөг, модон бөмбөг, явган аялал, сагсанбөмбөг зэрэг спортын 9 төрлөөр 2-р сарын 1-ээс 5-р сарын 11 хүртэл хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулан явууллаа.
Тэмцээнд орон нутгийн болон нийслэлийн 34 их, дээд сургуулийн 1100 гаруй оюутан залуучууд оролцсон. Тэмцээнийг зохион байгууллахад МУИС, ШУТИС, МУБИС, УБДС, Гачуурт дах Монгол шилтгээн, “Хос морь” шатрын академи зэрэг газрууд туслалцаа үзүүлэн хамтран ажилласан юм.
Тэмцээний нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байр – ШУТИС
Хоёрдугаар байр – ҮБТДС
Гуравдугаар байр - Мон-Алтиус БТДС
Дөрөвдүгээр байр - МУБИС
Тавдугаар байр - ХААИС
Зургаадугаар байр-МУИС-иуд тус тус эзэлсэн байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр эхний гурван байр эзэлсэн сургуулиудад мөнгөн шагнал /1-р байр 800000, 2-р байр 600000, 3-р байр 500000 төгрөг/алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, тэргүүн байр эзэлсэн сургуульд цом, 4-6-р байр эзэлсэн сургуулиудыг наадмын хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2012 оны 5-р сарын 17 нд БСШУЯаманд болж БСШУЯамны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан зэрэг албаны хүмүүс их дээд сургуулиудын ректор, захирал, багш нар, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр Азийн оюутны аварга шалгаруулах Волейболын 2-р тэмцээнд оролцон мөнгөн медаль хүртсэн оюутан, зохион байгуулагч нарт БСШУЯам, ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг БТСГазар, МОХолбооны шагналуудыг гардуулав. МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, дасгалжуулагч Б.Хэрлэн нарыг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, дасгалжуулагч Р.Тамирыг БСШУЯ-ны жуух бичгээр, тамирчин ШУТИС-ийн УУИС-ийн оюутан Ч.Халиун болон А.Пүрэвсүрэн, Б.Цэндхүү нарыг БТСГ-ын спортын алдар алтан медалиар, тамирчин ШУТИС-ийн УУИС-ийн оюутан П.Буянжаргал болон Л.Отгонцэцэг нарыг МОХ-ны “Тэргүүний оюутан” алтан медалиар шагнасан байна.
2012 оны Оюутны аварга шалгаруулах тэмцээнд сургуулиа төлөөлөөлөн оролцсон нийт оюутнууд, багш нартаа сурлага, спорт, ажлын өндөр амжилт хүсэж 2013 оны Оюутны аварга шалгаруулах тэмцээндээ амжилтаа бататгахыг ерөөе.


Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа