2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
ШУТИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/454, А/418 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлага, “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу зохион байгуулна.
Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага
Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага
Боловсролын зэрэг |
Доктор (Ph.D.) болон түүнээс дээш зэрэгтэй |
Мэргэжил |
-Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/ -Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /07/ |
Мэргэшил |
|
Туршлага |
|
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна. Шаардлагатай тохиолдолд тухайн баримт бичгийн талаар холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй талаар нэр дэвшигч бичгээр мэдэгдэл гаргаж ирүүлнэ үү.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд холбогдох баримт бичгийг битүүмжлэн Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Чойнболын гудамжны 8 дугаар байр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 11 дүгээр байр 202 тоот өрөөнд 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд өөрийн биеэр ирж, хүлээлгэн өгнө.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
УТАС: 99762926-Ч.Ганбаатар /Ажлын цаг 8.30-17.30/
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулна
"Дизель түлшний үйлдвэрлэл, импорт, чанар" сэдэвт семинар болно
ШУТИС-ийн 2024-2025 оны хаврын улирлын "Эрдмийн баяр" диплом гардуулах ёслолын ажиллагааны удирдамж
"Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
"Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс нийт оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.