“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “Хамтарсан судалгаа-Бизнесийн түншлэл” сэдэвт семинар Япон улсад зохион байгуулагдлаа

“Инженер технологийн дээд боловсрол” (MJEED) төслийн хүрээнд БШУЯ, МУИС, ШУТИС-тай  хамтран төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын үр дүнгээр Япон улсын их дээд сургууль болон түншлэлийн байгууллагуудад харилцан ашигтай хамтран ажиллах, нийгэм эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, технологи инновацын дэд бүтцийг бий болгох, оюуны өмчийг эргэлтэд оруулах, замаар технологи дамжуулж, гарааны компани байгуулах замаар хамтарсан судалгааны үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилго бүхий “Хамтарсан судалгаа-Бизнесийн түншлэл” сэдэвт уулзалт, семинар 2022 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Токио хотын “JICA” төвд зохион байгуулагдлаа.

Тус уулзалт, семинарын  үйл ажиллагаанд  нийт Япон улсын 100 гаруй нэгж, байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Д.Батжаргал, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ИТДБ Төслийн зохицуулагч Д.Намсрай, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох /JICA/ Зүүн ба Төв Ази, Кавказийн бүсийг хариуцсан  хэлтсийн захирал Наказато Тайжи, нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд МУИС, ШУТИС-иас судалгааны 10 багийн ахлагчид тус бүр илтгэл тавьж амжилттай оролцлоо.

  

Хамтарсан судалгаа-Бизнесийн түншлэл сэдэвт уулзалт, семинарт ШУТИС-ийн ажлын хэсгийн 2, төслийн судалгааны багийн 7, зэргийн бусаар 17 судлаач нийт 26 багийн гишүүд амжилттай оролцож Японы их дээд сургуулиудтай хамтран судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, боломжийг бүрдүүлсэн уулзалт, хэлэлцүүлэг болж өнгөрлөө.  Японы их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд МХТС-ийн захирал, доктор Н.Чулуунбанди, судалгааны багийн ахлагч профессор, доктор Б.Отгонбаяр нар Кумомото их сургууль болон Токушимагийн их сургуультай,  МехТС-ийн дэд проф, доктор Т.Эрдэнэбат Нагаокагийн технологийн их сургуультай тус тус санамж бичиг, гэрээ хэлэлцээр (3) байгуулсан.

  

Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах  талд дээр инновацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түншлэл тогтоох боломжуудыг бүрдүүлж ажиллаа.  Түүнчлэн судалгааны багуудын үйл ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд ШУТИС-ийн судалгааны ажлын үр дүнгээр санал зөвлөмжүүд болон цаашдын ажлын төлөвлөгөөг тодорхой болгох, судалгааны ажлын чиглэлийн хүрээнд Японы бизнесийн (18) байгууллага, аж ахуй нэгж, их дээд сургууль, Монголын (8) байгууллагуудтай уулзалт зохион байгуулсан бөгөөд цаашид, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийх, Старт-ап байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл явуулах  боломжтой гэсэн ашигтай ажлын саналуудыг хүлээн авсан байна. Тухайлбал, ШУТИС-ийн МехТС-ийн багш, доктор М.Дэлгэрмаа ахлагчтай судалгааны баг дээр одоо байгаа лабораторийг ашиглан үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх боломжийг бүрдүүлэх зорилгоор үйлдвэрлэл явуулах, "Noah engineering" компанитай тоног төхөөрөмж, зураг төслийн чиглэлээр "Старт-ап" байгуулах, мөн ҮТС-ийн доктор багш М.Баяр Япон улсын Ойн аж ахуйн ойн судалгааны хүрээлэнгийн Мод үржүүлгийн төвтэй хамтран ажиллах, цаашид судлаач солилцох чиглэлээр мод үржүүлгийн туршлагыг монголд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэсэн саналуудыг хүлээн авч, хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой уулзалт семинар болж өндөрлөлөө.

Энэхүү төслийн семинарын арга хэмжээнд Япон улсын их  сургуулиудтай  санамж бичиг байгуулан, бизнесийн байгууллагуудтай хамтрах, цаашдын хамтарсан судалгааны үйл ажиллагаагаа өргөтгөх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулж, илтгэл тавьж оролцсон нийт багш, профессор, судлаачддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хамтарсан судалгаа-Бизнесийн түншлэл сэдэвт уулзалт, семинарт оролцсон ШУТИС-ийн хамтарсан судалгааны багууд

ШУТИС-ийн тэргүүлэх чиглэл

No

ШУТИС-ийн судалгааны сэдэв

Судалгааны багийн ахлагч

Япон талын

хамтрагч их сургуулиуд

I. Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл

1

Монгол орны эрдэс баялагийн суурь судалгаа

С.Жаргалан

Кюүшү ИС,
Акита ИС,
Тохоку ИС,
Нийгата ИС,
Хоккайдо ИС

2

Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт

М.Дэлгэрмаа

Нийгата ИС,
Нийгата ТИС, Үцүномиа ИС,
Акита ИС

3

Монголын тэнгэрийн дэд бүтэц: Аэро хөдөлгүүр, байгаль орчины мониторинг, механик болон тээврийн инженерчлэлийн хэрэглээний ШУ, холбооны технологи ба боловсрол

Т.Эрдэнэбат

Нагаока ТИС,
Кюүшү ИС

II. Эрчим хүч байгаль орчны инженерчлэл

4

Эрчим хүчний дамжуулалт түгээлтийн инновацийн судалгаа

Б.Сэргэлэн

Токио ИС,
Дошиша ИС, Ашикага ТИ,
Кюүшү ТИС,
Кумамото ТИС,
Рюүкү ИС

5

Дижитал технологид суурилсан судалгаа хөгжүүлэлт

Б.Отгонбаяр

Токушима ИС,
Киото ИС

Кумамото ИС

6

Хүний тогтвортой хөгжлийг хангах Био-инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт

Д.Батбаяр

Хоккайдо ИС, Цүкүба ИС,
Киото ТИС

 

Эрдэм шинжилгээ, инновацийн газар,

ШУТИС-ийн Инженер технологийн дээд боловсрол төслийн ажлын хэсэг