Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш, ажилтан, оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй “ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ” цус бэлэглэх аян 2018, 2019 оны #Цусны_Донор_Хамт_Олон_ШУТИС дээр 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аяныг санаачлагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжлийн удирдлагын газрын дарга АУ-ны доктор дэд профессор Ш.Оюунбилэг, ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Доктор (Ph.D), дэд профессор Д.Бямбасүрэн, ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н. Санчирбаатар, ШУТИС-ийн Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захиргаа маркетингийн албаны дарга Ч.Батболд, Монгол улсын боловсролын их сургуулийн оюутны албаны дарга Ш.Пүрэвсүрэн мөн ШУТИС-ийн багш, оюутнууд оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсын боловсролын их сургуулийн Оюутны албаны дарга Ш.Пүрэвсүрэн үг хэлж ‘’ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ’’ цусаа бэлэглэх аяны шилжин явах цомыг ШУТИС-ийн хамт олонд амжилт хүсч хүлээлгэн өглөө.
Цусаа тогтмол хугацаанд бэлэглэдэг ШУТИС-ийн идэвхтэн доноруудад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн БАХАРХАЛ 10, 20 тэмдэг, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.
Дусал цус Дүүрэн амьдрал аян 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд ШУТИС-ийн 1-р байранд, 10 дугаар сарын 10-нд Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд, 10 дугаар сарын 11-нд Мэдээлэл холбоо технологийн сургуульд, 10 дугаар сарын 12-нд Механик тээврийн сургуульд тус тус үргэлжлэх тул эрхэм хүндэт багш, ажилтан, оюутан залуучуудыг цус бэлэглэх аянд нэгдэж хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж иргэний үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.
#2018ОНЫ_ЦУСНЫ_ДОНОР_ХАМТ_ОЛОН_ШУТИС
#2019ОНЫ_ЦУСНЫ_ДОНОР_ХАМТ_ОЛОН_ШУТИС
Зохион байгуулагч:
ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Эрүүл мэнд, спортын төв
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулна
"Дизель түлшний үйлдвэрлэл, импорт, чанар" сэдэвт семинар болно
ШУТИС-ийн 2024-2025 оны хаврын улирлын "Эрдмийн баяр" диплом гардуулах ёслолын ажиллагааны удирдамж
"Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
"Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс нийт оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.