ОХУ-ын Новосибирскийн техникийн их сургуулийн урилгаар “Мэргэжлийн боловсрол болон үйлдвэрлэл дэх мэдээллийн технологи, техникийн дизайн” сэдэвт бүх оросын онол-практикийн бага хуралд БИАС-ийн Инженерийн зурагзүйн багийн ахлах багш Н.Доржбалдан, багш У.Лхагвадорж нар оролцоод ирлээ. Бага хуралд ОХУ-ын 16 хотын 25 техникийн чиглэлийн их сургууль, коллежийн эрдэмтэн, багш нар оролцож илтгэл хэлэлцүүллээ. Монгол Улсын ШУТИС-ийн “Инженерийн зургийн автоматжуулалт хичээлийн сургалт” болон “Техникийн зурагзүйн хичээлийг судалж буй оюутны суурь мэдлэг, чадвар” сэдвээр хоёр багшийн тавьсан илтгэлийг ОХУ-ын багш нар ихэд сонирхож, харилцан санал бодлоо солилцож байлаа.

Мөн Новосибирскийн техникийн их сургуулиас зохион байгуулдаг “Инженерийн график ба график мэдээллийн технологи”-ийн бүх оросын IX, олон улсын анхдугаар олимпиадад ШУТИС-ийн оюутан Ц. Дэмбэрэллхагва “Угсрааны нэгжийн загварчлал”, БИАС-ийн оюутан Э.Энхбаяр “AutoCAD системд деталийн ажлын зургийн боловсруулалт” төрлүүдэд тус тус анх удаа амжилттай оролцлоо. Тус олимпиадад Монгол Улсаас оюутан оролцсоноор олон улсын зэрэглэлтэй боллоо хэмээн зохион байгуулагчид онцлон тэмдэглэж, Монгол Улсын ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэнд хандан “Талархалын захидал”-ыг илгээсэн байна.


БИАС, Инженерийн зурагзүйн баг
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа