ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль нь “International Conference on Applied Sciences and Engineering – ICASE” хурлыг 2019 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж байгаа бөгөөд 2023 онд зохион байгуулах тус хурлын эмхэтгэлээ Springer Nature-ийн салбар Atlantis Press хэвлэлийн газартай хамтран хэвлэхээр гэрээ байгуулсныг мэдэгдэхэд таатай байна. Олон улсын индекстэй энэхүү хурлын эмхэтгэл нь дэлхийн томоохон мэдээллийн сангууд болох Google Scholar, Dimensions, IET Inspec, CNKI -д бүртгэгдэх болно.
“ICASE - 2023” хурлын зорилго нь математик, физик, хими, инженерчлэлийн салбаруудын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлуудтай танилцаж, мэдлэг туршлага харилцан солилцох, цаашид хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, дотоод гадаадын эрдэмтдийн судалгааны бүтээлүүдийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Тус олон улсын хурал нь “Mathematics and Computational Science”, “Chemical Technology and Engineering”, “Physics and Environmental Science” гэсэн салбар хуралдаантайгаар 2023 оны 6 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Эрдэмтэн, судлаач та бүхнийг “ICASE - 2023” хуралд оролцохыг урьж байна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://icase.mn/icase-2023 вэб хаягаар авна уу.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Эрдэм шинжилгээ, инновацийн газар

Эрүүл мэндийн өдөрлөг
"AI4SMEs" туршилтын төсөлд хамтран ажиллах бизнес эрхлэгчдийг урьж байна
Оюутан залуус та бүхнийг 2027 оны хаврын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
ШУТИС-ийн санхүүжилттэй төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
“Инженер, технологийн дээд боловсрол” 1000 инженер төслөөс зохион байгуулж буй “МОНГОЛ–ЯПОНЫ ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕС ТҮНШЛЭЛ 2026” арга хэмжээнд урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв