ШУТИС-ийн захирлын зөвлөлийн ээлжит бус 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 09 дүгээр сарын 20                  № 19                                     Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1403 цагт эхэлж, 1945 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баяржавхлан, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Ш.Өнөболд нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. Сургалтын зориулалтай анги, танхимын ашиглалт  

          СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

          СХБА-ны дарга Д.Батдорж 

2. Нэг кредитийн үнэлгээг оюутны тооноос хамааруулан ялгаатай тогтоох нь (Хөнгөн үйлдвэрлэлийн мэргэжлийн жишээн дээр)

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг 

3. ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцооны гарын авлага, Чанарын зорилтын өөрчлөлт

ЧХШҮА-ны дарга Э.Халиун 

4. “Цагийн сургалтын элсэлт зохион байгуулах тухай”, “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д зарим өөрчлөлт оруулах тухай”

           СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од 

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Хичээлийн анги, танхим, лабораторийн ашиглалтыг сайжруулах, сургалтын орчныг өргөтгөх, техник хэрэгслүүдийг тохижуулах, стандарт хангуулах, байр ашиглалтын дэд бүтэц цахилгаан, дулааны асуудал, ирэх оны төсөвт ямар асуудлыг тусгаж, шийдүүлэх үү талаар нарийвчилсан судалгаа, төлөвлөлт боловсруулах ажлын хэсгийг Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга (Г.Жавхлан)-аар ахлуулан байгуулахаар тогтов. 

2. Нэг кредитийн үнэлгээг оюутны тооноос хамааруулан ялгаатай тогтоох тухай асуудлаар ШУТИС-ийн хэмжээний тооцоо, судалгааг сургалт, санхүүтэй хамтран боловсруулан, 10 дугаар сард багтаан дахин танилцуулахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од), Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга (Г.Жавхлан) нарт чиглэл болгов. 

3. ШУТИС-ийн чанарын зорилтын өөрчлөлтийн тухай асуудлыг хэлэлцээд үнэлэх аргачлалаа бодитой болгох, захиргааны газар, алба, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний саналыг тусган дахин боловсруулж, захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга (Э.Халиун)-д үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР