ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 09 дүгээр сарын 13                                      № 18                                    Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1403 цагт эхэлж, 1845 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалт, чанарын албаны дарга Г.Батцэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2022/2023 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багшийн сонгон шалгаруулалтын тухай

ЗХНГ-ын дарга Ж.Арслан 

2. 2022/2023 оны хичээлийн жилд ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

ЗХНГ-ын дарга Ж.Арслан 

3. ШУТИС-ийн цалингийн сүлжээг шинэчлэх тухай

ХХТГ-ын дарга Д.Бямбасүрэн

СНББА-ны дарга Д.Барсболд 

Бусад асуудал, 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар 2022/2023 оны хичээлийн жилд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг дэмжиж, батлахаар тогтов. 

2. ШУТИС-ийн багшийн албан тушаалын үндсэн цалинг 10 хувиар, ажилтны албан тушаалын үндсэн цалинг 5 хувиар нэмэгдүүлэх, “ШУТИС-ийн багш, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журам”-ын үйлчлэлийг түр зогсоож, үр дүнгийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалинд нэмж тооцон, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохыг дэмжив. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР