ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 08 дугаар сарын 23                       № 17                          Улаанбаатар хот  

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1106 цагт эхэлж, 1340 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн явцын мэдээлэл

      Элсэлтийн комиссын дарга Н.Ганзориг

      СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

      СХБА-ны дарга Д.Батдорж 

2. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн сургалт хариуцсан албан тушаалын орон тоо батлах тухай

ЗХНГ-ын дарга Ж.Арслан 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн сургалт, чанарын албаны даргын албан тушаалын орон тоог бий болгохоор тогтов. 

2. Хичээлийн анги, танхим, лабораторийн өрөөний ачаалал, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн байр талбайн ашиглалтын байдалд судалгаа хийж, дараагийн хуралд танилцуулахыг Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга (Д.Гэрэлт-Од)-д үүрэг болгов. 

3. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дулааны шугамын засварт шаардлагатай зардлыг дэмжив. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР