ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 06 дугаар сарын 22                 № 14                                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 0830 цагт эхэлж, 1035 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

  1. 2022/2023 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоо

СОАЭ дэд захирал Н.Ганзориг 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2022/2023 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

2. 2022 оны төсөвт Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дээврийн засвар хийхээр тусгагдсан төсвийн нэр төрлийг өөрчлөх, Барилга, архитектурын сургуулийн “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн багаж тоног төхөөрөмж суурилуулах байр, тусгай зориулалтын цооног бэлтгэх зардал, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 1-119 тоот өрөө, лабораторийн 404 тоот өрөөний засвар, цахилгаан тэжээл татахтай холбоотой холбогдох зардлыг дэмжихээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР