Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн IV сарын 9-15 өдрүүдэд Нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Монголын Оюутны Спортын Холбоо, Монголын Волейболын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээнд Киргизстан, Малайз, Хонгконг, Тайланд, Монгол улсын баг тамирчид оролцсон бөгөөд эн тэнцүү өрсөлдөж аваргууддаа тодрууллаа.
Тус тэмцээнд Тайландын баг тамирчид түрүүлснээр Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний хошой аварга болж байна.
Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртэж хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Тэмцээний хүрэл медалийг Хонгконгийн шигшээ баг хүртсэн юм.
2012 оны Оюутны Улсын Аварга Шалгаруулах тэмцээнээс Монголын Оюутны шигшээ багийн сонгон шалгаруулалтанд ШУТИС-ийн МХТС-ийн оюутан С.Отгонбямба, УУИС-ийн оюутан П.Буянжаргал, Ж.Нямсүрэн,Ч.Халиун нар шалгарч бэлтгэл сургуулилтанд гарсан. Улмаар үндсэн багийн бүрэлдэхүүнд П.Буянжаргал /4 дугаартай тоглогч/,Ч.Халиун /10дугаартай чөлөөт хамгаалагч/ нар багтаж мөнгөн медалийн эзэд болсон бол тэмцээний “Шилдэг чөлөөт хамгаалагч”-аар Ч.Халиун шалгарсан байна.
Тэмцээнд амжилттай оролцсон оюутан тамирчиддаабаяр хүргэж, спортын улам их амжилт хүсэн ерөөе.
ШУТИС-ийн НТС-ийн Биеийн тамирын тэнхим


Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа