ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс багшийн англи хэл сурах сонирхлыг дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, унших, илтгэх чадварыг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Extensive Reading” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт ШУТИС-ийн салбар сургуулийн 18 багш 2022 оны 4 сарын 5-наас эхлэн хамрагдаж, уншсан сэдвийн хүрээнд мэтгэлзэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн сэтгэгдлийг бичих зэрэг даалгавар гүйцэтгэж англи хэлний ур чадвараа хөгжүүлж байна. “Extensive Reading” хөтөлбөрийг англи хэлний тэнхмийн ахлах багш А.Болормаа (Ph.D.) удирдаж, АНУ-ын мэргэжилтэн багш Скотт, багш Э. Саруул, Л.Долгорсүрэн нар хамтран ажиллаж байна.


"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний XXIII бага хурал
"ХИМИЙН ОЛИМПИАД-2026"
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS 2026)
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе
ШУТИС-ийн нэгдсэн золголтод урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв