ШУТИС-ийн ҮТДС-ийн Технологийн менежментийн профессорын баг, Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороотой хамтран 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Үйлдвэржилтийн хөгжлийн бодлого боловсруулах нь“ сэдэвт хэлэлцүүлэгийг үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээнд ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, Салбарын Хөгжил, Хөрөнгө оруулалтын Нэгдсэн Бодлогын газрын дарга Б.Ганбаатар, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын Газрын орлогч дарга Р.Рэгзэдмаа, Нийслэлийн ЗДТГ, Үйлдвэрлэл Үйлчилгээний Хэлтэсийн дарга Д.Бямбасайхан болон СХХОНБГ-ын мэргэжилтнүүд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Армоно” корпораци, Ноос, Ноолуурын холбоо зэрэг байгууллагаас 30 гаруй хүн, ҮТДС-ийн салбарын тэргүүлэх профессор, багш нар, судлаачид тус тус оролцов. Хурлаар үйлдвэржилтийн хөгжлийн бодлогын зангилаа асуудлууд болох үйлдвэржилтийн хөгжлийн төлөвлөгөө, бүс нутгийг кластерын хандлагаар хөгжүүлэх асуудал, ҮТП байгуулах ажлын явц болон ноос, ноолуур, арьс шир зэрэг хөнгөн үйлдвэрүүдийн дэд салбаруудын тулгамдсан асуудлаар 10 гаруй сонирхолтой илтгэл хэлэлцэгдлээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь профессор багш нарын хийж байгаа судалгааны ажлуудын үр дүн, санал, зөвлөмжийг үйлдвэржилтийн хөгжлийн бодлого боловсруулахад тусгах, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдийг хөгжүүлэх судалгааны чиглэлд ҮХШХ-той хамтарч ажиллах, салбарын эрдэмтэн, судлаачид, үйлдвэрлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлсэн үр бүтээлтэй хурал болсон байна.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна