Математикийн олимпиадын нэгийн даваа гуравдугаар сарын 26-ны өдөр бүрэлдэхүүн сургуулиуд дээр явагдаж сургууль тус бүрээс 10 оюутан шалгаруулжээ. II даваа дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болж, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас шалгарсан 152 оюутан оролцож оюун ухаанаа уралдуулав.

БИАС-ийн О.Түвшинжаргал 20,5 оноогоор 1-р байр, КТМС-ийн М.Энхмандах 18 оноогоор 2-р байр, БИАС-ийн Л.Очирбат 13,5 оноогоор 2-р байр, ДаТС-ийн Э.Мөнгөн 13 оноогоор 3-р байр, ӨвТС-ийн Д.Батзориг 13 оноогоор 3-р байр, СүТС-ийн Э.Чулуунчимэг 13 оноогоор 3-р байр эзэлж хүрэл медалийг тус тус хүртлээ.

БИАС-ийн оюутнууд багийн дүнгээр тэргүүлж шилжин явах цомыг гардан авлаа. ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж шагнал гардуулав.
Олимпиад зохион байгуулах комисс
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв