Гадаад түншлэл

ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн профессор багш нар,ажилтан, оюутнуудыг гадаадын их, дээд сургуульд мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах, туршлага судлах, суралцах боломж бүрдэж байна. ШУТИС нь дээд боловсролын түвшинд сургалт, ЭШ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилгоор 21 орны 120 гаруй их, дээд сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна. “МIT-Монгол Улс” санаачлага, CDIO санаачлага, Япон Монголын 1000 инженер төслүүдийн хүрээнд  Массачусетсийн технологийн их сургууль, Сингапурын полтехникийн их сургууль, Японы Кюшү их сургууль зэрэг дэлхийн нэр хүндтэй шилдэг их сургуулиудтай хамтран ажиллах цар хүрээ улам өргөжиж байна.

dsc_0108.JPGhttp://www.must.edu.mn/uploads/assets/image/2015-09-29/72.jpg00.jpg

ГАДААД СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР

Оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр

ШУТИС нь их сургуулийн болон бүрэлдэхүүн сургуулийн түвшинд Япон, Итали, БНСУ, БНХАУ, Тайван, АНУ-ын 10 гаруй их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй оюутан солилцооны гэрээ байгуулаад байна. Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн оюутнууд дээрхи сургуулиудын   оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Манай оюутнууд бакалавр, ахисан түвшинд хос зэргийн болон хамтарсан хөтөлбөрт хамрагдах бүрэн бололцоотой болж байна. ШУТИС нь дэлхийн янз бүрийн бүс нутгийн 10 гаруй их дээд сургуультай хос зэргийн болон хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгуулаад ажиллаж байна. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, АНУ-д манай оюутан залуус суралцах боломжтой болж байгаа юм. Мөн эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд оюутнууд Англи, Солонгос, Хятад, Орос хэлний  сургалтанд хамрагдана.

Италын Писа их сургуультай хамтарсан “Ерасмус +” хөтөлбөр

ШУТИС, Италын Писа их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар ШУТИС-ийн оюутнууд “Ерасмус +” хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгтэйгээр доктор оюутны солилцооны хөтөлбөрт хамрагдан Писагийн их сургуульд нэг улиралын хугацаатай тодорхой хичээлүүдийг сонгон суралбах боломжтойгоос гадна, судалгааны ажил хийх боломж нээгдэж байна.  2016-2017 -оны хичээлийн жилд дээрхи их сургуульд ШУТИС-иас 2 доктор оюутан тус хөтөлбөрөөр суралцахаар болоод байна.

ОУ-ын “IAESTE” байгууллагын солилцооны хөтөлбөр

Олон улсын оюутан солилцооны IAESTE байгууллагын гишүүний хувьд ШУТИС нь дэлхийн 90 гаруй орны их, дээд сургууль, байгууллага, компани дээр зохион байгууллагддаг техникийн туршлага солилцооны хөтөлбөрт багш, ажилтан, оюутнууд хамрагдах боломжтой. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд манай сургуульд дээрхи орнуудаас авьяаслаг оюутан залуусыг монголд урьж  мэргэжлийн чиглэлээр дадлага хийлгэх боломжийг олгодог.

ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

БНСУ-  их дээд сургуулиуд

БНСУ-ын Чангвонын үндэсний их сургууль, Чусон их сургууль, Дэгү Кёнбукийн их сургууль, Данкүк их сургуультай идэвхитэй хамтран ажиллаж байна. Тухайлбал Чангвонын үндэсний их сургуульд тодорхой мэргэжил, шалгуураар сонгогдсон ШУТИС профессор багш нар нэг улирлын хугацаатай зочин профессороор ажиллуулах,  Чусон их сургууль Солонгост байх зардлыг бүрэн хариуцан нэг долоо хоногийн ажилтан солилцооны сургалт, соёлын хөтөлбөрт ШУТИС-ийн тэргүүний багш, ажилтнуудыг оролцуулахаас гадна төгсөх курсын оюутнууд, багш, ажилтнууд тодорхой сонгон шалгаруулалтаар Дэгү, Кёнбукийн шинжлэх ухаан технологийн институт (ДЖИСТ), Чангвонын үндэсний их сургуулийн ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцах боломжтой байдаг. Мөн хамтын ажиллагааны хүрээнд  Чусон их сургуулийн мэргэжилтнүүд ШУТИС-д ирж  сургалт, семинар зохион байгуулах,  Чанвонын их сургуулиас тодорхой мэргэжлээр ШУТИС-д лабораторын тоног төхөөрөмж хандивлах, Данкүүк их сургуулиас жил бүр 5 оюутныг ШУТИС-д нэг жилийн хугацаагаатай оюутан солилцоогоор сургах зэрэгээр үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. 

Японы их, дээд сургуулиуд

Японы Нагаокагийн технологийн их сургууль, Нагояагийн технологийн дээд сургууль, Токиогийн Технологийн дээд сургууль, Китамийн Технологийн дээд сургууль, Кюүшү их сургууль, Киотогийн Технологийн дээд сургууль, Тоёохаши их сургууль, Акитагийн их сургуультай идэвхитэй хамтран ажиллаж байна. Монгол улсын засгийн газар Япон улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй  “Инженер технологийн дээд боловсрол” 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд дээрхи их дээд сургуулиуд болон ОУ-ын ЖАЙКА байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлуудыг зохион байгуулж байна .

ОХУ их дээд сургуулиуд

ОХУ-ын Москвагийн мэдээлэл холбооны техникийн их сургууль, Москвагийн Эрчим хүчний их сургууль, Москвагийн хүнсний үйлдвэрлэлийн их сургууль, Уралын холбооны Их сургууль, Уралын уул уурхайн их сургууль, Буриадын улсын их сургууль зэрэг их сургуулиудтай багш, ажилтны солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр идвхитэй хамтран ажиллаж байна. Тухайлбал Москвагийн Холбоо мэдээллийн техникийн их сургуульд 23 оюутан хамтарсан хөтөлбөрөөр сурч байна. 2015 онд ОХУ-ын Уралын холбооны их сургуультай ОХУ-ын засгийн газрын шугамаар жилд 5 хүнийг докторантурт сургах, оюутан солилцоог хөгжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад ажиллаж байна. Мөн ОХУ-ын ЗГ-ын“Росс Сотрудничество” агентлагийн шугамаар жилд 20 гаруй оюутныг шалгаруулан техник технологийн чиглэлээр сургаж байна.

dsc_0190.JPGnew-picture-3.png 681.jpg