Эрүүлийг Хамгаалахын гавьяат ажилтан Б.Энхжаргал багшид хүндэтгэл үзүүлэв.
Эрчим Хүчний Сургуулийн Цахилгаан Техникийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмж мэргэжлийн ахмад багш Док (Ph.D), дэд проф Б.Энхжаргал нь Эмнэлгийн техник, технологийн салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн техникийн дээд боловсролтой боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх үндэс суурийг тавьсан ахмад инженер, сурган хүмүүжүүлэгч юм. Түүний санаачилгаар 1996 оноос эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженеүүдийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд бэлтгэж эхэлснээр 700 гаруй инженерүүд бэлтгэгдэн гарч, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
ТУ-ны доктор, дэд профессор, МУ-ын Эмнэлгийн техникийн зөвлөх инженер Б.Энхжаргал нь Монгол Улсад Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН” цол тэмдэгээр шагнагдсанд баяр хүргэе. Б.Энхжаргал багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!
MUST Open Mic-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтанд зориулсан ёс зүйн сургалт, семенар амжилттай зохион байгуулагдлаа
БАС-ийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон “Ган гүүр-2025” 6 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөв
Олон улсын хятад хэлний гүүр тэмцээн
ШУТТНС-д “Mixed reality hendbooks for mining engineers” шинэ ном бэлэглэлээ
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв