ЦАХИМ СУРГАЛТЫН “ДАТА” БАГЦ
admin_u

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах  зорилготой хөл хорионы улмаас оюутан залуус цахимаар хичээллэж байна. Энэ хүндрэлтэй үеийг даван туулах, оюутнуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор үүрэн холбооны “ЮНИТЕЛ ГРУПП”-ийн зүгээс Юнителийн дугаартай “ШУТИС-ийн залуус”, “E-meeting” дата багц, “МОБИКОМ КОРПОРАЦИ”-ийн зүгээс “Academy багцуудыг гаргасан байна.

Оюутан Та эдгээр багцуудыг ашиглан ШУТИС-ийн дараах хаяг руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандалт хийх боломжтой.

https://www.must.edu.mn , https://student.must.edu.mn , https://professor.must.edu.mn 

https://lms.must.edu.mn , http://elearn.sict.edu.mn/login/index.php ,  

http://www.testcenter.edu.mn

 

Юнителийн дугаартай “ШУТИС-ийн залуус” багц: ШУТИС-ийн юнителийн дугаартай дараа төлбөрт залуус их сургуулийнхаа цахим сайтууд руу хандахад дата унахгүй бөгөөд урьдчилсан төлбөрт бол дата багцаа 1000 төгрөгөөр худалдан авах юм байна. Мөн зөвхөн ШУТИС-ийн залуус Юнителийн хосолсон төлбөрт хэрэглэгч болоод жилийн турш 60GB дата, сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй болох боломжтой юм.

Та тохирох багцаа доорх зааврын дагуу 1 удаа идэвхжүүлнэ үү.

Үйлчилгээний төрөл

Нэмэлт эрх

Илгээх код

Тусгай дугаар

Дараа төлбөрт

EDU дата багц

EDU

1484

Hybrid үйлчилгээ

Урьдчилсан төлбөрт 5000₮ цэнэглэлт

10 хоногийн хүчинтэй EDU дата багц

EDU

1414

Урьдчилсан төлбөрт 10000₮ цэнэглэлт

30 хоногийн хүчинтэй EDU дата багц

“E-meeting” дата багц Google Meet, Google Classroom, Clubhouse апп-ууд онлайн хурал, хичээлд зориулсан E-Meeting ДАТА багцуудыг 50% OFF хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.   

 

“Academy” дата багц: Цахимаар хичээллэж, хурал, уулзалт, шалгалт зэрэг сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим орчинд явуулж буй энэ цаг үед оюутан залуус төдийгүй ЕБС-ийн багш, сурагчдын хэрэгцээнд нийцүүлэн шинэчилсэн “Academy” дата багцыг худалдаанд гаргалаа.

“Academy” дата багцаар:

  • ШУТИС-ийн веб сайтууд
  • Google Classroom 
  • Gmail 
  • Zoom
  • Teams
  • Skype
  • Telegram апликейшн, тэдгээрийн веб хуудас руу дата хэрэглээний хязгааргүй хандах боломжтой. 

Түүнчлэн уг дата багцыг урамшууллын хугацаанд 10’000₮-ийн үндсэн үнээс нь 60 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу 4000₮-өөр худалдан авах боломжийг оюутан, сурагчид, багш нартаа олгож байна.

Урамшууллын хугацаа: 2021.06.30 дуустал үргэлжилнэ. 

Маркетинг, олон нийттэй харилцах алба

Мэдээллийн технологийн төв