Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 85, магистрын 47 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн төгсөлтөөр докторын зэргийн дипломтой 5, магистрын зэргийн дипломтой 266, бакалаврын зэргийн дипломтой 1068 төгсөгч төгссөнөөс онцлох дипломтой 28, дипломын зэрэгтэй 44 төгсөгч байна.
Түүнчлэн гадаадын их, дээд сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрөөр 23 төгсөгч, магистрын хамтарсан хөтөлбөрөөр 1 төгсөгч тус тус төгсөн гарлаа. Үүнд: ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан “ДУЛААНЫ ИНЖЕНЕР 2+2” хөтөлбөрөөр 4 төгсөгч, БНХАУ-ын Хойд Хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ 2+2” хөтөлбөрөөр 6 төгсөгч, БНХАУ-ын Хойд Хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан “ЦАХИЛГААН ХАНГАМЖ 2+2” хөтөлбөрөөр 9 төгсөгч, БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан “БИОИНЖЕНЕРЧЛЭЛ 2+2” хөтөлбөрөөр 1 төгсөгч, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн БНСУ-тай хамтарсан “СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” хөтөлбөрөөр 2 төгсөгч, Геологи, уул уурхайн сургуулийн БНХАУ-ын Шандунь сургуультай хамтарсан “ГЕОДЕЗИ 2+2” хөтөлбөрөөр 1 төгсөгч, Барилга, архитектурын сургуулийн ОХУ-ын УрФУ-тай хамтарсан “УСАН ХАНГАМЖ, УС ЦЭВЭРЛЭГЭЭ 1+1” магистрын хөтөлбөрөөр 1 төгсөгч байна.
Мөн суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, спорт урлагаар бусдыгаа манлайлсан бакалаврын “Шилдэг төгсөгч” шагналаар 10 оюутан, магистрын “Шилдэг судлаач” 1 оюутныг тус тус шагнаж урамшуулав.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нийт төгсөгчид Та бүхэндээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан өдөрлөг
“ACADEMIC CONFERENCE ON MONGOLIA–INDIA SCIENTIFIC COOPERATION” хурлыг зохион байгуулах гэж байна
“Хүнсний найрлагын мэдээллийн сан, FDC Mongolia-2026” эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал болно.
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ СПОРТЫН XII ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
"Cloud Technology Workshop 2026 " – ШУТИС-ийн МХТС, БНСУ-ын КОЙКА болон Какао Энтерпрайз компаниудын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Cloud Technology Workshop 2026 арга хэмжээ зохион байгуулагдана.