Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хөрш БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч буй арга хэмжээ болно.
Иймд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад мэдэгдэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах болно.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
ШУТИС-ийн Захиргаа,
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-01-26
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан та бүхнийг "Оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах" уралдаанд урьж байна.
"Ая тухтай дэлгүүрийн шинэ хоол" оюутны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн уралдаан
“СПОРТЛОГ – ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ОЮУТАН 2026”
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан өдөрлөг
“ACADEMIC CONFERENCE ON MONGOLIA–INDIA SCIENTIFIC COOPERATION” хурлыг зохион байгуулах гэж байна
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв