ШУТИС нь Япон улсын “Сүмитомо корпорац”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. Сүмитомо корпорацын тэтгэлэг нь жил бүр 650 ам.долларын тэтгэлэг олгодог бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд төгсөх курс хүртэл тэтгэлгээ авах боломж олгодгоороо онцлог юм.
Энэ жилийн тэтгэлэг олгох арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ШУТТНС хурлын танхимд зохион байгууллаа.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд “Сүмитомо корпорац”-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хосокава Такаши, “Сүмитомо корпорац”-ын төлөөлөгчийн газрын менежер Б.Сансармаа, Оюутны үйлчилгээний албаны дарга Д.Цогзолмаа нар оролцож тэтгэлэг гардууллаа. Тэтгэлгийг ШУТИС-аас 13 оюутан гардан авлаа.



Оюуны хөрөнгө оруулагч "Сүмитомо корпорац"-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Оюутны үйлчилгээний алба
2026.04.08
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв