ШУТИС-ийн нэрэмжит “ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ”-ийн УЛСЫН VI олимпиадыг ИДСургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж байна.

“ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” УЛСЫН VI олимпиад.

 

ШУТИС-ийн нэрэмжит “ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” УЛСЫН VI олимпиадад ТАНЫГ УРЬЖ байна.

 

Олимпиадын зорилго: Инженерийн чиглэлээр суралцагч оюутан нь инженерчлэлийн эдийн засгийн мэдлэгтэйгээр сайн инженер, сайн мэргэжилтэн болох тул тэдний идэвх сонирхлыг сайжруулах, хичээлээр авсан мэдлэгийг өргөтгөх, бататгах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд олимпиадын зорилго оршино.

 

Хамрах хүрээ: Монгол Улсын их, дээд сургуулиудын инженерийн мэргэжлээр суралцаж буй, эдийн засгийн онолын үндэс, инженерчлэлийн эдийн засаг, төслийн менежмент чиглэлийн хичээл судалсан болон судалж буй оюутнууд оролцоно.

Олимпиадын огноо: 2026 оны 04-р сарын 24-ны 13:00 цаг (удирдамжийг удирдагч багшас авна уу)

Бүртгэл: 2026 оны 4-р сарын 6–22.

Google бүртгэлийн холбоос: https://forms.gle/KNcdbXcNKmA8B7jU9

Шалгаруулалт: Инженерчлэлийн эдийн засгийн суурь мэдлэгийг тестээр шалгана.

Хамрах сэдвүүд:

  1. Менежментийн суурь ойлголт.
  2. Маркетингийн суурь ойлголт.
  3. Зардал, өртгийн тооцоо.
  4. Хугарлын цэгийн шинжилгээ.
  5. Хэтийн төлөв хандлагыг таамаглах аргууд.
  6. Бараа материалын нөөцийн удирдлага.
  7. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд.
  8. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ.
  9. Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн шинжилгээ.
  10. Төслийн менежментийн суурь ойлголт.

 

Шагналын сан:

Хувийн дүн

I байр: 150,000₮ + Өргөмжлөл

II байр: 100,000₮ (2 хүн) + Өргөмжлөл

III байр: 50,000₮ (3 хүн) + Өргөмжлөл

 

ШУТИС-ийн 6-р байр буюу МХТС-ийн байршилын зураг: Улаанбаатар 13341

https://maps.app.goo.gl/7maT3pvo31GGcXUi9

https://www.google.com/maps/@47.916931,106.9622598,15z/data=!3m1!4b1!4m2!7m1!2e1?entry=ttu

 

Олимпиадын талаар мэдээлэл авах Ц.Балжинням (имэйл tsbaljinnyam@must.edu.mn, утас 88138897)-тай холбогдоно уу.