“Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” үндэсний эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, оюутнуудыг оролцохыг урьж байна

“САВЛАСАН БЭЛЭН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИННОВАЦ БА ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Эрдэм шинжилгээний хурлын зорилго: Түргэн хөргөж, хөлдөөж савласан хоол үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, зах зээлийн боломжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, салбарын бодлого, инновац, технологийн шинэчлэл, бизнес загварын хөгжүүлэлт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн санал, санаачлага, шийдлүүдийг боловсруулах, их сургууль болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Зохион байгуулагч: ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургууль, “Дүүрэн Фүүд” ХХК

Ивээн тэтгэгч: “Дүүрэн Фүүд” ХХК

Хамрах хүрээ:

  • Эрдэмтэн, судлаачид
  • Их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд

Хамрах сэдэв:

  1. Түргэн хөргөж, хөлдөөж савласан хоол үйлдвэрлэлийн салбарын инновац, технологийн дэвшил, хөгжлийн чиг хандлага
  2. Хэрэглэгчийн зан төлөв, олон нийтийн харилцаа, худалдан авалтын шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ
  3. Нийлүүлэлтийн сүлжээ, ложистик, агуулахын менежмент
  4. Хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлага, эрсдэлийн үнэлгээ
  5. Маркетинг, брэндийн бодлого, идэвхжүүлэлтийн стратеги
  6. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлууд ба шийдлүүд
  7. Хоолны савлагаа, хөргөлтийн асуудлууд
  8. Савласан хоолны соёл, онцлог, үндэсний уламжлалыг аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх боломжууд 

Тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэ санаа дэвшүүлсэн байх;
  2. Бодит судалгаа, тоон материалд тулгуурласан байх;
  3. Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх;
  4. Зохиогчийн эрхийн зөрчилгүй буюу бусад судлаачийн санааг хуулбарлаагүй байх.

Судалгааны ажлын боловсруулалт:Эрдэм шинжилгээний өгүүллийг ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээ өгүүллийн бичилтийн загвар”–ын дагуу бичнэ. Загварыг https://research.must.edu.mn/page/104 линкээр татаж авна.

Өгүүлэл хүлээн авах, шалгаруулах хугацаа:

  1. Эрдэм шинжилгээний өгүүллийг Word файлаар 2026 оны 04-р сарын 13-ны Даваа гарагийн 18.00 цаг хүртэл ariuntsetseg_s@must.edu.mn  хаягаар хүлээн авна.
  2. Өгүүлэлд дараах мэдээллийг дагалдуулна. Үүнд:
  • Эрдэмтэн, судлаач (багш) бол овог нэр, эрдмийн зэрэг цол, байгууллагын нэр, албан тушаал, утасны дугаар, цахим шуудангийн хаяг
  • Оюутан бол овог нэр, хөтөлбөрийн нэр, курс, утасны дугаар, цахим шуудангийн хаяг
  1. Хурал зохион байгуулах комисс I шатны шалгаруулалтыг 2026 оны 04-р сарын 16-ний дотор хийж, зохиогчдод мэдэгдэнэ.
  2. Шалгарсан өгүүллийн илтгэлийн танилцуулга РРТ файлыг 2026 оны 04-р сарын 24-ний 15:00 цагаас өмнө ariuntsetseg_s@must.edu.mn хаягаар  хүлээн авна.
  3. Шилдэг 20 илтгэлийг 2025 оны 05-р сарын 01-ний Баасан гарагт ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд нээлттэй хэлэлцүүлж сүүлийн шатны шалгаруулалт хийгдэнэ.\

Шагнал

Судлаачид:

    • 1-р байр 1 илтгэл - Өргөмжлөл, 4,000,000 төгрөг
    • 2-р байр 1 илтгэл - Өргөмжлөл, 3,000,000 төгрөг
    • 3-р байр 1 илтгэл - Өргөмжлөл, 2,000,000 төгрөг
    • Тусгай байр 1 илтгэл - Өргөмжлөл, 1,000,000 төгрөг

Оюутнууд:

    • 1-р байр 1 илтгэл - Өргөмжлөл, 2,000,000 төгрөг
    • 2-р байр 1 илтгэл - Өргөмжлөл, 1,500,000 төгрөг
    • 3-р байр 1 илтгэл - Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
    • Тусгай байр 1 илтгэл - Өргөмжлөл, 500,000 төгрөг 

Онцлох илтгэгчдэд ажлын байр болон хамтран ажиллах санал тавина.

Холбоо барих хаяг:

Хурлын зохион байгуулалттай холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас лавлана уу.

ШУТИС, Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль Ахлах багш С.Ариунцэцэг, 99096659, ariuntsetseg_s@must.edu.mn  

ШУТИС, Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургууль Дэд профессор, доктор С.Сэржмядаг,  99000340, serjmyadag_s@must.edu.mn

“Дүүрэн Фүүд” ХХК Маркетингийн ахлах менежер Б.Мөнхгэрэл, 96206322, marketing1@duurenfood.mn