ШУТИС-ийн багш, судлаачдын шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2025” арга хэмжээний удирдамж

ҮНДЭСЛЭЛ:

ШУТИС-ийн багш, судлаачдын олон улсад хэвлэн нийтлүүлсэн бүтээл, зохион бүтээсэн технологи, шинэ санаа, оюуны өмчийг үнэлж олон нийтэд таниулах, урамшуулахад оршино.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:

  1. Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл: (Paper)

Олон улсын мэдээллийн сан (Scopus, WoS)-д бүртгэлтэй, ШУТИС-ийн нэр дээр судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн тус их сургуулийн багш, харьяа хүрээлэнгийн үндсэн багш, судлаачдын бүтээлийг дараах 2 төрлөөр шалгаруулна.

1.1 Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн зохиогч:

  • Нэгдүгээр зохиогч (First author)
  • Холбоо барих зохиогч (Corresponding author)
  • Хамтран зохиогч (Co- author)
    1. Хамгийн их эшлэгдсэн бүтээл:
  • Нэгдүгээр зохиогч (First author)
  • Холбоо барих зохиогч (Corresponding author)
  • Хамтран зохиогч (Co- author)
  1. Шилдэг санаа (Idea) – Зохион бүтээлт:

Инженер-практикийн ач холбогдолтой цаашид патент (шинэ бүтээл, ашигтай загвар)-аар хамгаалагдах боломжтой, инженер - технологийн шинэ шийдэл бүхий санаа, түүнийг анхны загвар бүтээгдэхүүн (prototype) болгон хөгжүүлсэн бүтээл байна.

  1. Шилдэг оюуны өмч (Intellectual Property):

Оюуны өмчийн патент (аж үйлдвэр)-ын эрхээр баталгаажуулсан, үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой шинэ технологи бүхий бүтээл байна.

ШАЛГАРУУЛАЛТ:

ШУТИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн эрдэм шинжилгээний өгүүллийн төрлийг Scopus мэдээллийн сангаас, Шилдэг санаа, Шилдэг оюуны өмчийн төрлийг багш, судлаачдын ирүүлсэн материалд үндэслэн шалгаруулна. Шаардлагатай тохиолдолд шалгаруулалтад оролцогчоос нэмэлт тодруулга авч болно.

ХУГАЦАА:

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

        1. Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл: (Paper)

1.1 Хамгийн олон бүтээл (journal article, review paper):

- Олон улсын мэдээллийн сан (Scopus, WoS)-д бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн байх;

- Гадаад, дотоодын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд гарсан судалгааны бүтээлийг харгалзах;

 “2IP-2024” шалгаруулалтад оролцоогүй бүтээл байх;

1.2 Хамгийн их эшлэгдсэн бүтээл (journal article, review paper, review, book chapter, note, letter буюу short communication, book review гэх мэт):

- Олон улсын мэдээллийн сан SCOPUS-д бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн байх;

- Гадаад, дотоодын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд гарсан судалгааны бүтээлийг харгалзах;

- “2IP-2024” шалгаруулалтад оролцоогүй бүтээл байх;

Тайлбар: Оролцогч нь үндсэн орон тооны багш, судлаач, судалгааны төв, хүрээлэнгийн судлаач байх бөгөөд бүтээл тус бүр зөвхөн нэг ангилалд оролцоно. Хамрах хугацаа: (2024.01.01-2024.12.31)

        1. Шилдэг санаа – Зохион бүтээлт: (Idea)

- Инженер, технологийн шинэ шийдэл агуулсан туршилтын буюу анхны загвар (Prototye) хийгдсэн бүтээл байх;

-Аж үйлдвэрийн өмчийн (патент) эрхээр хамгаалагдах боломжтой байх;

-Дэвшүүлж буй санаа нь давтагдаагүй буюу тухайн зохиогчийн эсвэл хамтран зохиогчдын шинэ санаа байх;

Бүрдүүлэх материал:

-Шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл (https://forms.office.com/r/jUZmfYzFHg)

- Бүтээлийн фото зураг хавсаргах.

- Бүтээлийг тайлбарласан 1 минутын видео ирүүлэх

3.  Шилдэг оюуны өмч (Intellectual Property)

-Оюуны өмчийн эрх /шинэ бүтээлийн патент, ашигтай загварын патент, бүтээгдэхүүний загвар/ - ээр баталгаажсан байх, мэдүүлэг хамаарна;

-Үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой байна.

- Туршилтын загвар (Prototype) хийгдсэн бол давуу тал болох;

Бүрдүүлэх материал:

- Шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл (https://forms.office.com/r/jUZmfYzFHg)

- Патентын гэрчилгээний хуулбар

- Бүтээлийн талаар фото зураг хавсаргах.

Тайлбар: Оролцогч нь үндсэн орон тооны багш, судлаач, судалгааны төв, хүрээлэнгийн судлаач байх бөгөөд бүтээл тус бүр зөвхөн нэг ангилалд оролцоно. Идэвхтэй патент байна. Өмнөх жилүүдийн “2IP” уралдаанд шилдгээр шалгарсан Шилдэг санаа, Шилдэг оюуны өмч бүтээлүүдэд хамаарахгүй.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн багш, судлаач:

Нэгдүгээр зохиогч -1 (3 сая төгрөг)

Холбоо барих зохиогч-1 (3 сая төгрөг)

Хамтран зохиогч- 1 (2 сая төгрөг)

 

Хамгийн их эшлэгдсэн бүтээл:

Нэгдүгээр зохиогч-1 (2 сая төгрөг)

Холбоо барих зохиогч-1 (2 сая төгрөг)

Хамтран зохиогч- 1 (1 сая төгрөг)

 

Шилдэг санаа зохион бүтээлт (Idea):

Нэгдүгээр байр – 2 сая төгрөг

Хоёрдугаар байр – 1 сая төгрөг

 

Шилдэг оюуны өмч (Intellectual Property):

- Нэгдүгээр байр – 3 сая төгрөг

- Хоёрдугаар байр – 2 сая төгрөг

Шилдэг бүтээл шалгаруулах ажлын хэсгийн саналыг үндэслэн “2IP -2025” уралдаанд оролцсон бүтээл тус бүрийг бүтээл дараах бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зардлаас дараах байдлаар урамшуулна.

-ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн Scopus -т бүртгэлтэй  бүтээл тус бүрд – 1, 000,000 төгрөг

-Шинэ санаа-Зохион бүтээлт, Оюуны өмчийн бүтээл тус бүрд – 500,000 төгрөг

Шилдэг зохион бүтээлт, Шилдэг оюуны өмч төрөлд дараах холбоос, QR кодоор бүртгүүлнэ үү.

https://forms.office.com/r/jUZmfYzFHg

Та бүхэн арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Технологи, оюуны өмчтэй холбоотой асуудлаар:  ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн алба (itto@must.edu.mn)

 Paper -тай холбоотой асуудлаар: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албан (research@must.edu.mn)-д хандана уу.