Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын 24 дэх удаагийн Монголын бүсийн НЭГ ДЭЛХИЙ, НЭГ ГЭР БҮЛ уриатай “Хятад хэлний гүүр” тэмцээнийг БНХАУ-ын Элчин сайдын яам, МУИС-ийн Күнзийн институтээс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн ТТО-хятад хэлний 3-р ангийн оюутан Н.Маралмичид, 1-р ангийн М.Оюундарь, Эрчим хүчний сургуулийн хамтарсан хөтөлбөрийн ЦХ-ийн 1-р ангийн оюутан М.Сайнбуян нар оролцож авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорилоо. Гадаад хэлний сургуулийн Техник технологийн орчуулга-хятад хэлний 3-р ангийн оюутан Н.Маралмичид, ЦХ-ийн 1-р ангийн оюутан М.Сайнбуян нар “Хятад хэлний гүүр” тэмцээний Тусгай байр эзэлж амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд авьяас чадвар, оюун билгээ дайчлан амжилттай оролцсон оюутан залуустаа, удирдан чиглүүлсэн Ц.Эрдэнэзаяа, Ян багш нартаа, зохион байгуулсан институтийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын үйлсэд нь өндөр амжилт хүсье!
天下一家 НЭГ ДЭЛХИЙ, НЭГ ГЭР БҮЛ
ГХС-АСТ-Хятад хэлний баг 2025.05.01
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа
“Автомат Робот 2025” хаврын тэмцээн
MUST Open Mic-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтанд зориулсан ёс зүйн сургалт, семенар амжилттай зохион байгуулагдлаа
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв