“Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурлыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль “Кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын хурлын танхимд зохион байгуулагдана. Энэ жилийн хурлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооноос дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ШУА, салбарын их дээд сургууль, судалгааны байгууллагууд оролцдог үндэсний хэмжээний хурал юм.
Хурлын веб сайт: http://mmt.edu.mn/
Хурлын зорилго: Мэдээллийн технологи, харилцаа холбоо, компьютерын ухаан, мультимедиа технологи, электроник, кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, туршлагаа хуваалцаж Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулахад оршино.
ММТ 2024 хурлын өгүүллийг Монгол эсвэл Англи хэлээр бичин ирүүлж болох бөгөөд сонгогдсон өгүүллүүдийг Google Scholar, Dimensions, DOI Crossref мэдээллийн санд бүртгэлтэй ШУТИС-иас хөгжүүлж байгаа “ICT focus” сэтгүүлд хэвлүүлэх болно. Сэтгүүлийн вэб сайт: https://ictfocus.org/.

ШУТИС-ийн Ректорын нийт хамт олонтойгоо хийх уулзалтад урьж байна
“SMC Internship Program-2026” бүртгэл эхэллээ
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлыг сонгон шалгаруулна
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн "Намар"-ын улирлын төгсөлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын "Эрдмийн баяр" төгсөлтийн ёслолын ажиллагааны удирдамж
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв