ШУТИС-ийн оюутан, суралцагч, багш, ажилтнуудын анхааралд

         Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх нийтээр амрах баярын өдөр болох “Цагаан сар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3” буюу 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд бүх нийтээр амарна.

Цагаан сарын баяраар оюутан, суралцагчид хөдөө, орон нутаг зорчиж, хичээлийн ирц хангалтгүй байдгийг харгалзан 2023-2024 оны хичээлийн жилийн “Сургалтын хуанли”-д дараах зохицуулалтыг хийсэн болно.

 02 сарын 10 – 12, Бямба – Даваа

Бүх нийтээр амрах баярын өдрүүд

02 сарын 13 – 16, Мягмар - Баасан

       Хичээл сургалт орохгүй өдрүүд

Иймд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд хичээл орохгүй тул зөвхөн оюутан, суралцагчид амарна. Профессор багш, ажилтан ажилчид 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс ажлын байрандаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ.

Бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудын сургалтын алба, оюутны байрын эрхлэгч, зөвлөх багш нар орон нутаг руу зорчих оюутнууддаа дулаан хувцаслах, хувийн бэлтгэлээ сайтар базаах, тээврийн хэрэгслийн аюулгүй, найдвартай байдлаа хангах, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан орон нутгийн хөдөлгөөнд оролцохыг сануулж ажиллана уу.

Хүний нөөцийн алба,

Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба

2024.01.24