Ханьяан их сургууль , Гачон их сургуультай 2+2, 1+3 хос хөтөлбөрийн танилцуулга уулзалт
  1. Хос хөтөлбөрийн танилцуулга
  1. 1+3 ба 2+2 хосолсон хөтөлбөрийн тухай

МУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС) ба БНСУ-ын Ханьяан болон Гачон Их сургуулийн хооронд хийгдсэн MOU/MOA гэрээний дагуу ШУТИС-д 1жил болон 2 жил суралцсаны дараа Солонгосын их сургуульд 3 жил болон 2 жил суралцаж, тухайн сургуулийн төгсөлтийн шаардлага хангасан сэдвийн хүрээнд сургалтын кредит цагийг цуглуулсан нөхцөлд Ханьяан болон Гачон их сургуулийн бакалаврын дипломын сургалтыг дүүргэх боломжтой.

  1. Хос хөтөлбөрөөр суралцах боломжтой сургууль: Ханьяан их сургууль ERICA кампус, Гачон их сургууль.
  2. БНСУ-ын Ханьяан их сургууль (ERICA кампус), Гачон их сургуулийн хос хөтөлбөрт элсэгчдэд зориулж танилцуулга хийх өдөр: 2022.09.16 Баасан гараг 14:00 цаг
  3. Элсэлтийн ерөнхий шаардлага
  1. 1+3 хосолсон хөтөлбөр

-ШУТИС-ийн 1-р курс буюу 2 семестрээс дээш суралцсан оюутан

- Ханьяан их сургуулийн ERICA кампус: 2 семестрийн дүнгийн голч (GPA) 3.0 дээш байх. / Гачон их сургууль : 2 семестрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.

  1. 2+2 хосолсон хөтөлбөр

-ШУТИС-ийн 2-р курс буюу 4 семестрээс дээш суралцсан оюутан.

-Ханьяан их сургуулийн ERICA кампус: 4 семестрийн дүнгийн голч (GPA) 3.0 дээш байх. / Гачон их сургууль : 4 семестрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.

  1. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) 3-тай бол хүссэн тэнхимдээ элсэх боломжтой.
  2. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) 3-гүй бол Солонгос хэлний бэлтгэлд элсэх.
  3. ШУТИС-д суралцаж байгаа мэргэжлээ өөрчилж оюутан өөрийн хүссэн тэнхимдээ элсэх боломжтой (Анагаах ухаан ба эрүүл мэндийн салбар боломжгүй).
  1. Бүрдүүлэх материал
  1. 1-р курс (2 семестр), 2-р курс (4 семестр) суралцаж төгссөн тодорхойлолт.
  2. Дүнгийн тодорхойлолт
  3. Ерөнхий боловсролын гэрчилгээ (Апостиль)
  4. Төрөл садны лавлагаа, Төрсний гэрчилгээ.
  5. Банкны дансны үлдэгдлийн баталгаа – Элчинд өгөх материал биш. Их сургуульд өгөх материал.
  6. TOPIK онооны гэрчилгээ (оноо байгаа тохиолдолд)
  7. Гадаад паспортын хуулбар
  8. Өөрийн болон эцэг эхийн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулбар
  9. Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар

-Виз хүсэхтэй холбоотой бүрдүүлэх материал нэмэгдэх боломжтой.

J. Визтэй холбоотой: Гачон их сургуулийн хувьд TOPIK оноогүй оюутанд солилцооны оюутны виз олгодог.

II.  Их сургуулийн сургалтын төлбөр ба тэтгэлэг

  1. Ханьяан их сургуулийн ERICA кампусын сургалтын тэтгэлэг ба төлбөр.
  1. Шинэ элсэгчийн тэтгэлэг
  1. Ханьяан олон улсын тэтгэлэг (HISP) Бакалаврт элсэж байгаа оюутнууд дундаас элсэлтийн шалгалт (ярилцлага) болон бичиг баримтын шалгаруулалт хийж сонгоно.
  • Тавигдах шаардлага: Гадаад оюутан сонгон шалгаруулах шалгалтад (ярилцлага хэлбэрээр) оролцоно. Мөн бүтээл илгээсэн оюутан.
  • Тэтгэлэг ба хөнгөлөлт: Нэгдсэн шалгаруулалтын үр дүнгээр 100%, 70%, 50%-ийн тэтгэлэг олгогдоно.
  • Тэтгэлгийн хугацаа: Нийт суралцах хугацаанд (Шинэ элсэгч 8 семестр, Шилжин орсон оюутан 4 семестр) 
  • Тэтгэлэг хадгалах нөхцөл: Улирал бүрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.
  • Хүсэлт илгээх: Онлайн системд бүртгүүлэх

※   Сонгох хүний тоо улирал бүр өөр байх боломжтой.

  1. Англи хэлний онооны тэтгэлэг: элсэгчдийн дундаас хамгийн өндөр оноотой оюутанд олгоно. (TOEFL IBT 90-с дээш, IELTS 6.5-аас дээш )

• Сургалтын тэтгэлэг: Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт

Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөр хөнгөлөгдөнө. 

※ Эх хэл нь ангил хэл бол  TOEFL, IELTS -ийн шалгалтын оноогоор тэтгэлэг авах боломжгүй.

  1. TOPIK онооны тэтгэлэг: элсэгчдийн дунд хамгийн өндөр оноотой оюутанд олгогдоно.

• Сургалтын тэтгэлэг

 - TOPIK 4-тэй оюутан : Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт

- TOPIK 5-тэй оюутан : Сургалтын төлбөрийн 50% ийн хөнгөлөлт

- TOPIK 6-тай оюутан : Сургалтын төлбөрийн 100% ийн хөнгөлөлт

Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөрийн хөнгөлөлт.  

  1. Хэлний бэлтгэлийн тэтгэлэг нь Ханьяан их сургуулийн ERICA кампусын хэлний бэлтгэлд суралцаж төгссөн оюутанд олгогдоно.

• Сургалтын тэтгэлэг

-Хэлний бэлтгэлийн 4-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт

-Хэлний бэлтгэлийн 5-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 50% ийн хөнгөлөлт

-Хэлний бэлтгэлийн 6-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 100% ийн хөнгөлөлт

• Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөр хөнгөлөгдөнө. 

 
  1. Дэвшин суралцагчийн тэтгэлэг
  1. Ханьяан шилдэг оюутны тэтгэлэг (HIEA) : Ханьяан их сургуульд суралцаж байгаа гадаад оюутнуудын дундаас дүнгийн голч хамгийн өндөр сайн суралцаж буй оюутнуудад олгогддог.

• Тавигдах шаардлага : Өмнөх улирлын дүнгийн голч бакалавр GPA 3.0 аас дээш,  хугацаа дуусаагүй TOPIK оноотой (түвшин хамаагүй), даатгал төлсөн байх.

• Материалын шалгаруулалт хийж 100%, 70%, 50%, 30% ийн тэтгэлэг олгоно.

•Тэтгэлэг олгогдох хугацаа 1 семестр.

• Бүрдүүлэх материал: Семестрийн эхэнд (3сар, 9сар), Гадаад харилцааны албаны веб сайтын зарлалын хэсгийг шалгах.

• Бүртгүүлэх хугацаа : Семестрийн дунд бүртгүүлэх хугацаа зарлагдана.

  1. TOPIK онооны тэтгэлэг:

Ханьяан их сургуульд суралцаж байгаа гадаад оюутан (Бакалавр ба Магистр, Докторт суралцаж байгаа TOPIK-ийн оноотой оюутанд олгоно. (улирал сунган суралцаж байгаа оюутанд хамаарахгүй. )

• Сургалтын тэтгэлэг

  • TOPIK 3 тэй оюутан TOPIK 4-өөс дээш зэрэг авбал : 500,000 вон (1 удаад олгоно)
  • TOPIK 4 тэй оюутан TOPIK 4-өөс дээш зэрэг авбал : 300,000 вон (1 удаад олгоно)

• Бүрдүүлэх материал: Гадаад харилцааны албаны веб сайтын зарлал шалгах

※ Сургуулиас олгогдох бусад тэтгэлэгтэй давхардах боломжтой.

※ Ханьяан их сургуульд элссэний дараа авсан TOPIK оноонд хамаатай

  1.  Сургалтын төлбөр
  1. Элсэлтийн төлбөр: 195, 000 вон
  2. Хүмүүнлэгийн салбар (Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Маркетинг, Нийгмийн мэдээллийн ажилтан гэх мэт) : 4,344,000 вон.
  3. Байгалийн шинжлэх ухааны салбар  (Молекул биологи, хэрэглээний физик, хэрэглээний математик гэх мэт): 5,061,000вон.
  4. Инженерийн салбар : (Барилга зам гүүрний инженер, Биологийн нано инженерчлэл гэх мэт): 5,727,000 вон
  1. Дотуур байр (6 сар)
  1. Инжэгуан: 2 хүний өрөө (1,253,000 вон, нийтийн ариун цэврийн өрөөтэй)
  2. Жанигуан: 2 хүний өрөө (1,782,000 вон, өрөөндөө ариун цэврийн өрөөтэй)

 

  1. Гачон их сургуулийн тэтгэлэг ба төлбөр.
  1. Шинэ элсэгчийн тэтгэлэг : Шинэ элсэгчид эхний семестрийн төлбөрийг 40% хөнгөлнө.

 TOPIK 3 : 10% нэмэлт /  TOPIK 4 : 20% нэмэлт / TOPIK 5 : 25% нэмэлт / TOPIK 6 : 30% нэмэлт хөнгөлөлт.

Жишээ: TOPIK 3тай оюутан 

         Үндсэн 40% + TOPIK 3 10% = 50% тэтгэлэг.

 Жишээ: TOPIK 4 тай оюутан

Үндсэн 40% + TOPIK 4 20% = 60% тэтгэлэг.

  • Элсэн орсноос хойш 1 жилийн дотор TOPIK 4 ба түүнээс дээш зэрэг авсан оюутанд 300,000 воны тэтгэлэгтэй.
  • Бакалаврт элсэн орсноос хойш Гачон их сургуулийн солонгос хэлний хичээлд (үнэгүй, 12-18 цаг) сууж ирц 80%-аас дээш бол 400,000 воны тэтгэлэгтэй.
  1. Шилжин суралцагчийн тэтгэлэг : Дүнгийн голчоос хамаарч 10%, 30%, 50%, 100%  
  • TOPIK 3-тай, дүнгийн голч 2.5-аас дээш бол 10% тэтгэлэг
  • TOPIK 4-тэй, дүнгийн голч 3.0-аас дээш бол 30% тэтгэлэг
  • TOPIK 5-тэй, дүнгийн голч 3.5-аас дээш бол 50% тэтгэлэг
  • TOPIK 4-тэй, дүнгийн голч 4.3-аас дээш бол 60% тэтгэлэг
  • Гачон их сургуулийн Солонгос болон Гадаад оюутны дүнгийн үнэлгээ нь тусдаа бөгөөд гадаад оюутныг үнэлэх үнэлгээгээр тооцно.
  1. Сургалтын төлбөр
  1. Элсэлтийн төлбөр: 318,000 вон.
  2. Хүмүүнлэгийн салбар (Солонгос хэл, орчуулагч, бизнесийн удирдлага, гадаад худалдаа, аялал жуулчлал, зочид буудал гэх мэт) : 3,609,000 вон.
  3. Биеийн тамир спортын салбар (Спорт, Биологи, Амьтан судлал, физик эмчилгээ гэх мэт) : 4,250,000 вон.
  4. Инженерийн салбар : ( Барилга, төхөөрөмж, хот байгуулалт,  электроник, мэдээллийн технологи гэх мэт): 4,765,000 вон
  5. Урлагийн салбар : ( Урлаг, Дизайн гэх мэт) 4,955,000 вон  
  1. Дотуур байр

4 хүний өрөө (4 сар 858,400 вон. 6 сар 1,237600 вон ) – Карт түлхүүр, интернэт, бичгийн ширээ, хувцасны шүүгээ, ор, эйр кондишнтой

-Нийтийн ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, цайны өрөө.

- Дотуур байрны төлбөр өөрчлөгдөх боломжтой.