Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хөрш БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч буй арга хэмжээ болно.
Иймд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад мэдэгдэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах болно.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
ШУТИС-ийн Захиргаа,
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-01-26
ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн өдөрлөгт оролцохыг урьж байна
"Эрдмийн XXIII чуулган" шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Магистр, доктор оюутны "Эрдмийн чуулган 2024" эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
"ICIED- 2024" Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ШУТИС-ийн роботын шилдэг багийг тодруулах “MUST ROBOCON-2024” тэмцээн МехТС-ийн спорт зааланд болно. Багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв