2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол(хураангуй)


2-р сар. 17, 2020, 4:47 p.m.
TITLE 2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол(хураангуй)
DATE 2020-02-14
FILE1 [붙임5]2020 GKS-G Application Form.docx 파일다운로드 [붙임5]2020 GKS-G Application Form.docx web viewer
FILE2 2020 GKS-G Application FAQs (ENGLISH-KOREAN).pdf 파일다운로드 2020 GKS-G Application FAQs (ENGLISH-KOREAN).pdf web viewer
FILE3 2020 GKS-G Application Guidelines (English).pdf 파일다운로드 2020 GKS-G Application Guidelines (English).pdf web viewer
FILE4 2020 GKS-G Application Guidelines (Korean).pdf 파일다운로드 2020 GKS-G Application Guidelines (Korean).pdf web viewer
FILE5 Материал-бүрдүүлэх-үед-байнга-асуудаг-асуулт-хариулт.docx 파일다운로드 Материал-бүрдүүлэх-үед-байнга-асуудаг-асуулт-хариулт.docx web viewer

1. Иргэншил

  Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

  Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

2. Нас

  Ø 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1980.9.1-нээс хойш төрсөн иргэн)

  Ø Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1975.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3. Боловсрол

  Ø Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

  Ø Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2020 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

  Ø БНСУ-ын Их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.

  Ø БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

  Ø 2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4. Тавигдах шалгуур

  Ø Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

   -  4.0 бол 3.49

   -  4.3 бол 3.75

   -  4.5 бол 3.91

   -  5.0 бол 4.34

   -  100 хувиар тооцдог бол 90% дээш байх 

  Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

  Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

  Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй , TOEFL IBT 99, CBT 243, PBT 590, IELTS 7.5, TOEIC 855 онооноос дээш байх ёстой. 

​5. Материал бүртгэл: 3.2(Даваа)-3.6(Баасан)

※ Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30(Цайны цаг : 12:00-13:30)

6. Бүртгэл

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас : 7007-1020)

7. Шалгаруулах хүний тоо : 14

8. Лавлах:

 ㅇ Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr

[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program

 ㅇ www.studyinkorea.go.kr

 ㅇБНСУ-ын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr