Хан-Уул дүүргийн “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"


11-р сар. 5, 2019, 6:43 a.m.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 18-34 настай өөрийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залуусыг Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй шилдэг бизнес санааг шалгаруулан, санхүүжүүлэх “STARTUP”-н хөтөлбөрт оролцохыг урьж байна.
1-р үе шат: Бүртгэл: 2019.10.14-2019.11.06
2-р үе шат: 2019.11.07-нд нийт бүртгүүлсэн залуучуудаас шилдэг бизнес санаатай 50-55 залуусыг шүүн шалгаруулах
3-р үе шат: 2019.11.08-10 хооронд 3 өдрийн сургалтанд хамрагдаж нийт шигшигдсэн санаанаас оролцогчид өөрсдөө шилдэг 20 хүртлэх санааг шалгаруулна.
4-р үе шат: 2019.11.10-нд Pitching Day сургалтанд хамтрагдсан залуусын бизнес санаанаас 10-15 багийн санааг шүүгчид дараагийн шатанд шалгаруулна.
5-р үе шат: Шалгарсан багууд 2019.11.11-12.03 хүртэл хурдасгуур хөтөлбөрт хамрагдах.
6-р үе шат: 2019.12.04 Demoday арга хэмжээ- Шүүгчид шилдэг багуудыг шалгаруулж тухайн дүүргийн өгөгдсөн квотын дагуу шалгарсан багуудтай гэрээ байгуулж санхүүжилт олгоно.
Хэн хамрагдах вэ?:
• 18-34 насны бизнес санаагаа туршиж, ажил хэрэг болгох хүсэлтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй, шинээр бизнес эрхлэх хүсэлтэй залуус 2-с дээш хүнтэй баг бүрдүүлж оролцоно. /Багийн бүх гишүүд бүртгүүлэх ба баггүй бол оролцох боломжгүй/
• Багийн бүх гишүүд Хан-Уул дүүргийн харъяа байх /Иргэний үнэмлэхний хаяг/
• 3 өдрийн турш багаараа сургалтад сууж, хөтөлбөрт оролцох боломжтой байх
Нэмэлт шаардлага:
• Та компанитай байж болохгүй
• Багийн бүх гишүүд ямар нэгэн компанид нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа нийгмийн даатгал төлдөг бол болно./
• Таны бизнес санаа бусдаас шинэлэг, инноваци шингэсэн байх шаардлагатай
Санхүүжилт:
• Шилдэг бизнес санаа бүрт 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгоно.
Онлайнаар бүртгүүлэх линк энд дарна уу
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7722-4006, 99038983 дугаараас авна уу 

Зарын фейсбүүк холбоос