ШУТИС, БНСУ-ын Дангүг их сургууль, Чүнбүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 10.21~ 10.30 хүртэл хүлээн авна.
Тавигдах шаардлага:
Суралцах хүсэлтэй оюутнууд дараах линкээр орж сурч буй ижил мэргэжил байгаа эсэхийг шалгаж, сонгоно.
http://www.dankook.ac.kr/web/international/113
https://cia.chungbuk.ac.kr/foreign/10000/10200.php?lan=en&test=on
Бүрдүүлэх материал:
http://www.dankook.ac.kr/web/international/application1
https://cia.chungbuk.ac.kr/foreign/10000/10200.php?lan=en&test=on
линкээр орж татаж авч бөглөнө.
Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХС-ийн 1-322 тоотод /96669710, mend@must.edu.mn, Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.
Суралцах хугацаа: 2020.03.01 ~ 2021.01.01
Хамрагдах оюутны тоо: 10
Сургалтын төлбөр: 30 кредитийн төлбөрийг ГХС-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/
Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Солонгосын боловсролын яамнаас гаргасан “Гадаад оюутан суралцуулах журам”-ын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл чөлөөтэй ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.11.04~02.21 дуустал 6 кредит цагийн солонгос хэлний төлбөртэй сургалтад сууна. Сургалт ГХС дээр зохиогдох ба долоо хоногт 3 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.
ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Гадаад Хэлний Сургууль 2019.10.18
Тогтвортой хөгжлийн жигүүр ТББ "Орлоготой оюутан" төслийг хэрэгжүүлж байна
ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ МГУНТ
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2025 оны IV улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.
Докторын зэрэг хамгаална
ШУТИС-ийн багш ажилчдын дундах спортын 8 төрлийн тэмцээний “MUST CUP 2025” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж