ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны хурлын тэмдэглэлээс


8-р сар. 30, 2019, 7:44 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 08 дугаар сарын 27                            Дугаар: 17                                 Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1000 цагт эхэлж 1110 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди,, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Баасандаш нар оролцов.

Чөлөө авсан: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, хуралд суугаагүй: Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. “IFOST-2019” олон улсын эрдэм шинжилгээний хуралд багш, судлаачдыг оролцуулах тухай 

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

- IFOST-ийн хуралд оролцуулах багш, судлаачдыг тодруулан, дэмжиж ажиллахаар тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР