2018-2019 оны хичээлийн жилийн зуны хэлний дадлага

ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн ГХО-хятад хэлний 2018-2019 оны хичээлийн жилийн зуны дадлагыг удирдан 2019.05.30-06.24 өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотын Шаньдун ШУТИС-тай хамтран амжилттай хийж ирлээ.  

Зуны хэлний дадлагат ГХС-ийн ГХО-хятад хэлний ангийн 2-р ангийн 8, 1-р ангийн 6, ЭХС-ийн цахилгаан хангамж, СЭХ 2+2 хөтөлбөрийн 1-р ангийн 4, ХШУС-ийн ҮЭ 2+2 хөтөлбөрийн 1-р ангийн 1 нийт 20 оюутан удирдав. Шаньдун ШУТИС-т дадлага хийх төлөвлөгөөний дагуу хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгч, хятад хэлний сонсгол яриа, хэлзүй, үгийн сан HSK 3,4 түвшин, хятад уран зураг, уран бичлэг, хийн дасгалын зэрэг үндсэн хичээл үзэж судлав.

 

Хичээлээс гадна үзэсгэлэнт далайн эрэг,  Haier-ын үзэсгэлэн музей, сургуулийн шинжлэх ухаан, технологийн музей, хятад хэлний мэргэжлийн ангийн оюутнуудтай танилцлаа. Мөн Чиндао хоттой танилцан “5.4”-ний төв талбай, олимп зохион байгуулсан эрэг, далайн эргийн худалдаа үйлчилгээг сонирхцгоов.

Сургууль хоорондын нэг жилийн солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй ГХС-ийн ГХО-хятад хэлний 2 дугаар ангийн оюутан Н.Дашзүмбэр, О.Туул, 1-р ангийн Б.Буд-Эрдэнэ, Б.Бадамцэцэг нарын холбогдох материалыг Шаньдун ШУТИС-т хүлээлгэн өглөө.

Шаньдун ШУТИС-ийн захирлын хүсэлтээр тус сургуульд албан айлчал хийсэн Монгол улсын ШУТИС-ийн удирдлага, төлөөлөгчдөд орчуулга хийхээс гадна тус сургуулийн хятад хэлний мэргэжлийн болон гадаад оюутнуудад Монгол соёл/монгол хувцас, монгол бүжиг/ сэдвээр зочин профессорын  2 удаагийн лекц тавилаа.

 

Тус хотод дадлагын үеэр Бээжингийн Баруун хойд хятадын ЭХИС-ийн багш Лиу ирж дараах чиглэлээр ярилцаж сайжруулах талаар санал солилцов.

  1. 2+2 хөтөлбөрийн хятад хэлний түвшин тогтоох шалгалт болон хэлний бэлтгэл, агуулга, цаг
  2. Сурах бичиг, гарын авлага шинэчлэх
  3. Багшлах боловсон хүчин

2018-2019 оны хичээлийн 8 дахь удаагийн хэлний дадлагаар 3 долоо хоногийн хугацаанд оюутнууд өөрийн биеэр хятад орон, хятад хүн, хятад хэл, хятад соёлтой танилцан хятад хэлний түвшингээ сайжруулан, зорилгоо биелүүлж амжилттай хийлээ.

Дадлага удирдсан багш Ц.Эрдэнэзаяа