Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Ахлах сургууль 2019-2020 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангидаа элсэлт авна

Ахлах сургууль 25 дахь жилдээ хичээллэж суралцагчдад инженер, техник технологийн мэргэжлийн онцлогийг таниулж Их сургууль, Ахлах сургуулийн залгамж холбоог хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээлч сэтгэлгээтэй, гүн бат мэдлэгтэй инженер, архитектур дизайнеруудыг Ахлах сургуулиас нь эхлэн бэлтгэх шаталсан тогтолцоог бүрдүүлэн олон улсын боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байна.

Сургалтын давуу тал
Суралцагчид 10, 11, 12-р ангийн стандарт хөтөлбөрөөс гадна математик, физик, хар зураг, уран зураг, дизайн-зохиомжийн үндэс хичээлүүдийг гүнзгийрүүлэн судалдаг. Гүнзгийрүүлсэн сургалтаар ШУТИС-ийн 1-р курст үздэг дээд математик-I, физик-I, хар зураг-I,II, уран зураг-I,II, дизайн-зохиомж-I хичээлүүдийг судалж кредит тооцуулах боломжтой. Цахим сургалтын бааз, зураг дизайны урлан, байгалийн ухааны иж бүрэн кабинет, лабораторийн тоног төхөөрөмж, хяналт мэдээллийн смарт орчин бүрдсэн анги танхимтай.

Хос хөтөлбөрөөр хичээллэдэг
Суралцагчид үндэсний бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрөөс гадна олон улсын үр дүнд суурилсан MON-SТRЕAМ нэгдмэл хос хөтөлбөрт сургалтад хамрагдах боломжтой. Түүнчлэн зун, намрын эрчимжүүлсэн сургалттай Инженерийн болон Дизайны бэлтгэл ангийн суралцагчид Тэрэлж дахь сургалтын баазад “Эрчимжүүлсэн” сургалтанд хамрагддаг.

Бүртгэл: 2019.05.27 – 06.07 өдрүүдэд 09.00–18.00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн IV байр 306 тоотод явагдана.
2019 оны 06 сарын 08 нд 10:00 цагт элсэлтийн шалгалттай
Элсэн суралцах чиглэлүүд
Гүнзгийрүүлсэн сургалттай инженерийн бэлтгэл анги /Математикийн шалгалт авна/
Гүнзгийрүүлсэн сургалттай архитектур, дизайны бэлтгэл анги /Математик, зургийн шалгалт авна/
Утас: 70110208, 99273337, 88172564
http://musthighschool.mn/
mail: highschool@must.edu.mn