ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн (ээлжит бус) 2018 оны 8 дугаар сарын 23-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН (ЭЭЛЖИТ БУС) ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 08 дугаар сарын 23                                Дугаар: 16                                         Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1105 цагт эхэлж 1330 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

Элсэлттэй холбоотой асуудлууд

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

СХБА-ны дарга Д.Батдорж

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2018/2019 оны хичээлийн жилд “инженерийн бэлтгэл ангид” элсэлт авах, суралцагчдын бүртгэлийг ХШУС, ҮТС-иуд хийх, ДаТС, МехТС-иудад “инженерийн бэлтгэл анги” нээхэд эрэлт хэрэгцээ байгаа эсэх талаар зах зээлийн судалгаа хийж ажиллахыг Элсэлтийн комиссын дарга, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Х.Энхжаргал, холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

2. "Инженерийн бэлтгэл ангийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам"-д редакцийн найруулга хийж захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, “инженерийн бэлтгэл ангийн” сургалтын төлөвлөгөөг батлуулж мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР