1. Зорилго: Уурхайн цахилгаан механикийн салбарын өнөөгийн байдал, одоо ба ирээдүйд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын чиг хандлагын талаар суралцагчид, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
2. Хуралд оролцох байгууллага
§ Төрийн болон хувийн өмчит их дээд сургуулиудын Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт болон Уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр доктор, магистр, бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнууд,
§ Уул Уурхайн үйлдвэрүүдэд ажиллаж байгаа цахилгаан-механик инженер, инженер техникийн ажилчид
3. Хэзээ: Онол практикийн хурал 2014 оны 12 сарын 06-нд болно.
4. Хаана: ШУТИС, ШУТТНСан 6 давхарт 604 хурлын танхимд болно.
5. Зохион байгуулагч байгууллага: ШУТИС, Геологи, Уул Уурхайн Сургууль, Уул уурхайн тэнхим, Уурхайн цахилгааны мэргэжлийн баг
6. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн сэдвүүд:
Тус салбарт тулгарч буй асуудлууд, техник технологийн шинэчлэл, инноваци гэх мэт
7. Шагналын сан: Түвшин тус бүрээр:
1-р байр Өргөмжлөл, Шагнал
2-р байр Өргөмжлөл, Шагнал
3-р байр Өргөмжлөл, Шагнал
8. Илтгэл хүлээн авах хугацаа: Өгүүллүүд нэгдүгээр шатны шалгаруулалтаар орж илтгэл, ханын илтгэл гэсэн 2 үндсэн хэлбэрээр тавигдана. Бүрэн хэмжээний өгүүлэл: 2014.11.11-2014.12.01
Докторант Өгүүлэл илгээх хаяг: engineeringnovelty@gmail.com
Магистрант Өгүүлэл илгээх хаяг: engineeringnovelty1@gmail.com
9. Нэмэлт мэдээлэл:
- Онол практикийн бага хуралд ирүүлсэн илтгэл, өгүүллийг эмхэтгэн хэвлэнэ.
- Шалгарсан илтгэлүүдийг дараагийн шатны эрдэм шинжилгээний хуралд оролцоход бэлтгэнэ.
Хаяг: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар, Монгол улс 14191
Утас: +976 99041160
+976 99165511
+976 91990374

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ
УУЛ УУРХАЙН ТЭНХИМ