ЧАНАР


ЧАНАРЫН БОДЛОГО
Олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох манлайлагчдыг бэлтгэдэг судалгааны их сургууль болно.


ЧАНАРЫН ЗАРЧИМ
1.    Суралцагч, тэдний эцэг эх ажил олгогч, ажилтнуудын хүлээлт ба хэрэгцээнд төвлөрнө.
2.    ШУТИС-ийн бүх шатны нэгж дэх манлайлагчийн үнэт зүйл, загварыг бий болгож, хэвшүүлнэ.
3.    Их сургуулийн чанарын менежментийн тогтолцоонд хүн бүрийг оролцуулж, тэдний чадамжийг хөгжүүлнэ.
4.    Үйл ажиллагааг ойлгомжтой, харилцан уялдаатай (дэс дараалал) болгоход үйл явцын арга, хандлагыг ашиглана.
5.    Гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулна.
6.    Өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргана.
7.    Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
8.    Нийгмийн өмнө хариуцлагатай байна.
9.    Боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй, эрх тэгш байлгана.
10.    Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангана.
11.    Боловсролын ёс зүйн хэм хэмжээг баримтална.
 

ЧАНАРЫН ЗОРИЛТ (2019-2021)
1.    ШУТИС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх
2.    ШУТИС-ийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох
3.    Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
4.    Хүний нөөцийн сургалт, хөгжлийг дэмжих
5.    Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх
6.    Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх