link
Гадаад хэлний сургуулийн Техник технологийн орчуулга /хятад хэл/ мэргэжлийн оюутнууд жил бүр БНХАУ-ын Шандуны ШУТИС-тай хамтран танилцах дадлагыг зохион явуулдаг. Оюутнууд жил бүр Шандуны ШУТИС-д очин 21 хоногийн дадлага хийхдээ хятад хэл, соёлын чиглэлийн хичээлд суухаас гадна хятад оюутнуудтай уулзаж 2 орны соёл заншил, их дээд сургуулийн онцлог, залуучуудын амьдрал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцдог. Мөн соёлын арга хэмжээний хүрээнд хятадын уламжлалт цаасан хайчилбар, уран бичлэг, хийн дасгал зэрэг төрлийн хичээлд оролцохоос гадна Шандун мужийн Чиндао хотын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж оюутнууд маань ихийг сурч мэддэг.
Энэ хичээлийн жилийн хувьд ковидын нөхцөл байдлын улмаас хятад улсад очих боломжгүйн улмаас танилцах дадлага маань 6.1 - 6.19 өдөр хүртэл цахимаар явагдсан. Дадлагыг ГХС-ийн АСТ-ийн багш Л.Чойжилмаа удирдан явуулсан. Шандуны ШУТИС-ийн эрдэмтэн Хө Юү, Жан Сю хуа, Си Ту И чао багш нар Хятад хэлний ярих сонсох, Хятад хэлний унших бичих, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/-ын бэлтгэл хичээлүүдийг хуваарийн дагуу заасан. Мөн хятад оюутнуудтай хийх хэлэлцүүлэг 2 удаа явагдсан. Оюутнууд маань хятадын соёл заншлын талаарх хичээлд оролцож олон зүйлийг сурч мэдсэн.
Цар тахлын энэ хэцүү хүнд үед дадлага маань урдын адил амжилттай явагдлаа. Дадлагад оролцож олон зүйлийг сурч мэдсэн оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
ГХС-ийн Ази судлалын тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea