Чанарын баталгаажуулалт

ШУТИС нь Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны

ISO 21001 олон улсын стандартаар гэрчилгээжлээ

2023.01.06-ны өдөр ШУТИС нь Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны Олон Улсын ISO 21001:2018 стандартын гэрчилгээг албан ёсоор гардан авч, МУ-ын ЗГ-ын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажуулсан анхны их сургууль боллоо. Энэ нь ШУТИС-ийг тус стандартыг тодорхой хэмжээнд ойлгон, хэрэгжүүлж бүрдүүлсэн тогтолцоо нь гэрчилгээжих шаардлагыг хангаж байна гэж үнэлсэн явдал юм.

 

ШУТИС-ийн хэмжээнд анх 2018 онд ISO 9001 стандартыг нэвтрүүлэхээр багш, ажилтнуудын төлөөллийг оролцуулан 26 хүнтэй төслийн баг байгуулан эхэлж байсан бол өдгөө 10 сургууль дээр хариуцсан чанарын менежерүүдийг томилон ISO 21001-ыг хэрэгжүүлж байна. ISO 21001 стандарт нь боловсролын байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэх хамгийн тохиромжтой суурийг бий болгодог төдийгүй чанарын бие даасан хэмжүүр болж улам бүр хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай байна.

 

ШУТИС-д Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001 -ыг “Боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалт болон боловсролын үйлчилгээ” гэх хамрах хүрээтэй нэвтрүүлсэн бөгөөд стандартын гэрчилгээ нь дараах нэгжүүдэд хүчинтэй юм. Үүнд:

  1. Их сургуулийн захиргаа
  2. Барилга, архитектурын сургууль
  3. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
  4. Бизнесийн ахисан түвшний сургууль
  5. Геологи, уул уурхайн сургууль
  6. Механик тээврийн сургууль
  7. Мэдээлэл, холбоо технологийн сургууль
  8. Үйлдвэрлэлийн технологийн сургууль
  9. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  10. Эрчим хүчний сургууль
  11. Гадаад хэлний сургууль
  12. Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль
  13. ШУТИС-ийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургууль
  14. Коосэн технологийн коллеж

Хамрах хүрээнд багтсан дээрх сургуулиуд ISO 21001-ын тэмдэгийг хэрэглэж болно.

 

ШУТИС-ийн захирал 2023.01.10-ны өдөр хамрах хүрээнд багтсан сургуулийн захирлуудад ISO 21001:2018 стандартын гэрчилгээг гардууллаа. Тухайлбал:

 

ШУТИС-д ISO 21001-ийг амжилттай хэрэгжүүлснээр нь:

Мөн бид олон улсын чанарын менежментийн суурь шаардлагыг хангаж байгаагаа баталгаажуулснаар ШУТИС-ийн багш, суралцагчдын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал болоод итгэл үнэмшил төрүүлэх байдалд эерэгээр нөлөөлөх юм.

 

Цаашид бид өнөөг хүртэл гаргасан амжилт дээрээ суурилан түүнийг илүү бататгаж, тасралтгүй сайжруулалтыг хийснээр дөнгөж суурь нь тавигдаж буй чанарын менежментийн тогтолцоогоо илүү бэхжүүлэх нь чухал юм.

 

 

 

 

ШУТИС-ийн чанарын менежерүүд