The International Association for the Exchange of Students for Technical Experience

Техникийн Дадлага олгох Оюутан Солилцооны Олон Улсын Холбоо (The International Association for the Exchange of Students for Technical Experience) нь бие даасан, төрийн болон ашгийн бус оюутан солилцооны байгууллага юм. Тус байгууллага нь техник, технологийн мэргэжлээр (суурь шинжлэх ухаан, инженерчлэл, хэрэглээний шинжлэх ухаан) өндөр ур чадвартай, сурах эрмэлзлэл, сонирхолтой дадлагажигчийг сонгон урт, богино хугацаагаар гадаад оронд цалинтай дадлага хийх боломж олгодог. Дэлхийн 80 гаруй орныг гишүүнээр элсүүлсэн, жилд 4000 гаруй дадлагажигчийг солилцдог энэхүү байгууллага нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас дэлхийд томоохонд тооцогддог.

1948 онд анх Лондон хотын Эзэн хааны коллежийн болон Европын 10 орны санал, санаачлагаар үүсгэн байгуулагдсан. 2005 онд Люксэнбургийн Вант улсын хууль тогтоомжийн дагуу албан ёсоор бүртгүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлж улмаар дэлхийн 80 гаруй орныг хамарсан томоохон байгууллага болжээ. IAESTE нь байгуулагдсан цагаасаа хойш нийт 350.000 оюутан солилцож залуу инженерүүд, эрдэмтэдийг хөгжүүлэх үйлст чухал үүрэг гүйцэтгэж байна. ШУТИС нь 2001 онд гишүүн болсон  бөгөөд нийт 250 гаруй оюутныг солилцооны хөтөлбөрт хамруулсан.

Зорилго

  Эрхэм зорилго

 

 

Оюутнууд ихэвчлэн 8-12 долоо хоногийн хугацаатай зуны дадлагын ажлыг хийдэг. Мөн жилийн турш урт хугацаагаар дадлага хийх ч боломжтой. Дараах мэргэжлүүдээр өөрийн сургуульд бакалаврын болон магистрын үндсэн ангийн оюутан байх бөгөөд, Англи хэлний мэдлэг чадвар сайтай 19-30 насны оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл