link
ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургуулийн магистрын “Хүний нөөцийн менежмент” мэргэжлийн сонгон суралцах “Удирдлагын сэтгэл зүй” хичээлийн хөтөлбөрт 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлаас туршилтын журмаар Көүчинг дадлага хичээл орж эхэллээ. Энэ нь Монгол улсад дээд боловсролын сургалтад Көүчингийг нэвтрүүлж байгаа анхны алхам болж байна. Хичээлийг менежментийн сэтгэл судлал , хүний хөгжил, психоанализ чиглэлийн судлаач багш М.Анара (Ph.D), Көүчингийг Coachingolia –ийн ( coachingolia.com) олон улсын мэргэжлийн көүч Д.Шинэбаяр(M.S&M.A) fb: shine dagva нар удирдан явуулж байна. Уг хичээлийн хүрээнд менежментийн сэтгэл судлалын асуудлуудыг хамарсан лекц хичээлүүд орохоос гадна, Көүчинг дадлага хичээлд хүний нөөцийн мэргэжилтэн, удирдах ажилтнуудад зориулсан орчин үед барууны хөгжингүй орны компаниудад түгэн дэлгэрээд байгаа Көүчинг суурь арга техниктэй танилцах, ажилтанд ажлын байранд өөрийгөө илэрхийлэх орчин хэрхэн бүрдүүлэх, ажилтан, хүний нөөцийн удирдах ажилтны хооронд итгэлцэл хэрхэн бий болгох, харилцааны гол цөм хэсгийг барьж сонсох, асуух талаар дадлагад суурилсан мэдлэгийг олгохыг зорьж, оюутан нэг бүртэй ганцаарчилсан болон групп көүчингийн ярилцлага, дадлага хийж байна. Цаашид дээд боловсролын сургалтын хөтөлбөрт Көүчингийг нэвтрүүлэх тал дээр сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх, улмаар энэ нь Монгол улсад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувь хүний хөгжлийн боловсролыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаагаа БАТС-ийн удирдлага, Көүч Д.Шинэбаяр нар санал нийлж буйгаа илэрхийлэн, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ тэмдэглэн хэллээ.


Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026