link
БНХАУ-ын Үндэсний философи, нийгмийн шинжлэх ухааны сангийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн хятад судлалын судлаачдын аман ярилцлага” нэртэй 50 цуврал ном хэвлүүлэх төслийн ажлын хүрээнд ШУТИС-ийн ГХС-ийн багш Л.Чойжилмаа (доктор, дэд профессор) уригдан ярилцлага өглөө. Шууд ярилцлага зүүм платформоор 2021 оны 10 сарын 15-ны өдөр болсон.
Тус төсөлд европ, хойд америк, латин америк, арабын болон азийн орнуудын тухайн улс орондоо хятад судлалаар тодорхой хувь нэмэр оруулсан эрдэмтдийг урьж оролцуулсан.
Л.Чойжилмаа нь Ази судлал ОУЭШХ-ын зохион байгуулагч болон оролцогчоор олон жил ажилласан. Бээжин дэх “Дэлхийн хятад хэлний сургалтын холбоо”-ны албан ёсны гишүүнээр 2010 оноос эх орноо төлөөлөн ажилласан. 2011 онд докторын зэргээ хамгаалснаас хойш хятад хэлтэй холбоотой 8 ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн. Гадаад, дотоодод зохиогдсон 30 гаруй ЭШХ-д оролцож хятад хэлтэй холбоотой асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн туршлагатай. 2014 онд Си Жинпин дарга монгол улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хэрэгжсэн Торгоны зам төслөөр 100 хятад киног монгол улсад гаргаж хятад улс, хятадын ард түмний амьдралыг монголын ард түмэнд танилцуулах ажлын хүрээнд тус төсөлд оролцож “Хоёулаа гэрлэх уу” (50 ангийг дангаар), Ланяа (зарим ангийг), Эгэл ертөнц (зарим ангийг) орчуулсан туршлагатай.
Энэ бүгдийг үндэслэн дээрх төсөл нь Л.Чойжилмаа эрдэмтнийг төсөлдөө урьж, монгол дахь хятад судлалын өнөөгийн байдал, хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх үйлс, монгол дахь хятад хэлний орчуулгын салбарын ажлын талаар 2 цаг гаруй ярилцаж шууд нэвтрүүлэг хийжээ.
Нийт эрдэмтэн багш нартаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье.
ГХС. АСС
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026